Засгийн газрын хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болно

Twitter Print
2014 оны 08-р сар 01-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын баг бүрэлдэхүүн өнөөдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдана. Уг хуралдаанаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд тавьж байгаа 88 км авто замын ажлын гүйцэтгэл болон хөдөөгийн хүн амд үзүүлж буй тусламж үйлчилгээний тухай, Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тухай, Мэргэжлийн чиг баримжааг эрчимжүүлэх тухай зэрэг нийт 7 асуудал хэлэлцэнэ.

Мөн "Сумын төвийн шинэчлэл" төслийн хэрэгжилт, Зарим аймгийн дулаан хангамжийн шинэчлэл, тулгамдаж буй асуудал гэсэн хоёр асуудлаар холбогдох сайд нар танилцуулга хийх юм.
 
Засгийн газар энэ удаад Хутаг-Өндөрт хуралдах болсон шалтгаан нь хөдөө, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь газар дээр нь хэлэлцэж шийдвэрлэх аж. 
 
 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.