Манай жүдочид 5 медальтай ирэв

Twitter Print
2014 оны 08-р сар 01-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Олон улсын Залуучуудын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээн төлөвлөгөөний дагуу Хонг Конг улсад болжээ.

Энэхүү тэмцээнд долоон орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн ба манай тамирчид амжилт дүүрэн иржээ. Тэмцээний 50 кг-ын жингийн ангилалд хүч сорьсон Өвөрхангай аймгийн харьяат тамирчин Э.Сумъяабазар алтан медаль хүртсэн бол мөн аймгийн тамирчин 55 кг-д барилдсан Н.Амгаланпүрэв, 48 кг-д хүч сорьсон Б.Адъяасүрэн нар мөнгөн медаль зүүсэн байна.

Харин 60 кг-д барилдсан “Хүч” нийгэмлэгийн бөх Г.Баттулга болон 66 кг-ын жинд өрсөлдсөн Б.Сумъяабазар нар хүрэл медалийн тавцанд зогсчээ. Мөн Олон Улсын шүүгч Ш.Баясгалан, “Тод-Сүх” клубын дасгалжуулагч З.Сүхчулуун нар уг тэмцээнд шүүгчээр ажиллаад ирсэн байна. 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.