Ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд яах вэ

Twitter Print
2020 оны 01-р сар 22-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Иргэд ажлаас үндэслэлгүй халагдах маргааныг Төрийн албаны болон хөдөлмөрийн эрх зүйн гэж 2 ангилна. 

Хөдөлмөрийн маргаан бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулдаг иргэдэд хамаарах бөгөөд иргэний шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэнэ. Маргааны төрлөөс хамаарч Хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхэд шууд хамаарах маргаан байна. 

Төрийн албаны маргаан нь тодорхой шат дамжлагатай байдаг бөгөөд Төрийн алба гэсэн ойлголтод төрийн жинхэнэ алба хаагчид /Захиргааны болон тусгай алба хаагч/ зарим тохиолдолд Улс төрийн алба хаагчид хамаарна. Энэ төрлийн маргаан нь Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хамаарна. Төрийн жинхэнэ алба хаагчийг 3 үндэслэлээр ажлаас халж болно. Үүнд: Ажил үүргээ удаа дараа /2 ба түүнээс дээш/хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан гэсэн тохиолдлоор л ажлаас халдаг.

Хэрэв та Төрийн жинхэнэ алба хаагч бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзсэн тохиолдолд ажлаас халсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор Төрийн албаны зөвлөлд эсвэл шүүхэд хандах боломжтой.

Өмгөөлөгч Е.Халибек

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.