Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй

Twitter Print
2022 оны 09-р сар 09-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Ким Жон Ун: Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй

Хойд Солонгосын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Хойд Солонгосын эрх баригчид цөмийн зэвсгийн тухай шинэ хуулийн төсөл баталжээ. Уг хуулийн төсөлд Хойд Солонгосын цөмийн удирдлагын системд дайсны талаас  аюул заналхийлбэл Хойд Солонгос улс хариу цөмийн зэвсгийн цохилт үзүүлэх эрхтэй хэмээн тусгажээ. 

2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уулзаж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах санал тавьсан ч энэхүү оролдлого нь бүтэлгүйтсэн юм. Цөмийн зэвсгийн тухай шинэ хуулийн төсөл баталснаараа Ким Жон Ун цөмийн зэвсгийн туршилтаа сэргээх зорилготой хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. 

Шинэ хуулийн төсөл нь 2013 оны цөмийн зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн хувилбар бөгөөд Хойд Солонгосын парламентын гишүүд тус хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт баталжээ. 

Парламентын гишүүдийн өмнө хэлсэн үгэндээ Ким Жон Ун Хойд Солонгос улсад 100 жилийн хориг тавьсан ч Хойд Солонгос улс цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй гэдгийг онцолсон байна. 

2013 онд баталсан хуульд цөмийн зэвсэгтэй дайсан улс Хойд Солонгосын нутаг дэвсгэр лүү халдсан, довтолсон тохиолдолд Хойд Солонгосын зүгээс цөмийн зэвсгийн хариу цохилт үзүүлнэ гэж тусгасан байжээ. 

Харин шинээр баталсан хуулинд Хойд Солонгосын эсрэг үйл олноор хөнөөх зэвсэг ашигласан эсвэл тус улсын "стратегийн чухал объект"-д тэр дундаа улсын удирдагчид аюул заналхийлж буй нь тогтоогдвол цөмийн зэвсгийн цохилт үзүүлнэ гэж тусгажээ. 

Уг хуулийн төсөлд Хойд Солонгос бусад улс орнуудтай цөмийн зэвсгийн технологио хуваалцахгүй байх тухай тусгаснаас гадна уг хуулийн төсөл нь  цөмийн дайн үүсэхээс сэргийлэх зорилготой хэмээн Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг онцолжээ. 

Ким Жон Ун шинэ хууль баталснаараа Хойд Солонгосын "хариуцлагатай" цөмийн зэвсэгтэй улс гэсэн статусаа олон улсад бэхжүүлж, цөмийн зэвсгээс ангижрах тухай гэрээ хэлэлцээр хийхийг хоригложээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.