Таны арьс наранд түлэгдсэн бол мөс тустай

Twitter Print
2016 оны 08-р сар 01-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Дулааны хэм өдөр өдрөөр ихсэж аагим халуун өдрүүд үргэлжилсээр. Бидний арьсанд нар чухал шаардлагатай амин дэмийг өгдөг ч нарнаас харших, арьс түлэгдэх нь энүүхэнд. Арьс улайх болгонд түлэгдсэн гэж ойлгож болохгүй. Харин улайхаас гадна хорсож байвал түлэгдсэн гэсэн үг. Ийм үед яах вэ?

- Хэрэв арьс чинь гуужаад эхэлсэн бол  хүйтэн усанд ороорой. Алчуур ашиглан гуужуулж, үрж байснаас хамаагүй илүү. Ялангуяа хуурай болон эмзэг арьстай хүмүүсийн онцлогт илүү тохирно.

- Наранд түлэгдсэнээс болж арьс маш их загатнадаг. Энэ үед мөс хөлдөөж загатнаж буй хэсэгт зөөлөн иллэг хийж, арчилгүй хатаагаарай. 

- Усанд орсны дараа хуурай арьсан дээр алое агуулсан чийгшүүлэгч тос эсвэл чийгшүүлэгчийг түрхэх нь загатнаа болон арьс хууралтыг багасгадаг. Тасалгааны зуун наст цэцгийн шүүсийг нь шахаж хэрэглэхэд ч гэмгүй.  

- Гаднаас нь усаар эмчилсэн бол дотроосоо ч уух хэрэгтэй. Өдөрт 2-4 л ус уух хэрэгтэй. Үхэжсэн арьсыг хуулалгүйгээр өөрөө эдгэртэл нь хүлээ. 

Улайсан хэсэгт ургамлын тос болон тослог ихтэй крем бүү түрхээрэй. Цэвэрхэн даавуунд боосон мөс түрхэх нь сайн. Хөлдөөсөн ногоо ч тавьж болно. Түлэгдсэн хэсэгт гашилсан сүү, тараг түрхэж болно. 

- Долоо хоногийн туршид өдөрт 3 удаа витамин Е уугаарай. Энэ нь арьсны үрэвслийг намжаах, арилгахад нөлөөтэй. Таагүй мэдрэмж алга болтол арьсыг цочроох саван, одеколон, сүрчигнээс татгалз.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.