В. Путин Е.Пригожин тэргүүтэй зэвсэгт бослогыг зохион байгуулсан этгээдүүдийг өршөөхгүй

Twitter Print
2023 оны 06-р сар 27-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

В. Путин зэвсэгт бослогыг зохион байгуулсан этгээдүүдийг шийтгэнэ гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт ОХУ-д гарсан зэвсэгт бослоготой холбоотойгоор үг хэлсэн байна. Түүний хэлж байгаагаар уг зэвсэгт бослого ямар ч тохиолдолд дарагдах байсан нь тодорхой байсан аж. Түүнчлэн бослогыг зохион байгуулсан этгээдүүд эх орон болон ард иргэдээсээ урвасан хэмээн тэдгээр этгээдүүдийг шийтгэнэ гэдгээ мэдэгджээ.

Нөгөө талаас В. Путин Вагнер группын цэргүүдэд ОХУ-ын Батлан хамгаалахын яамтай гэрээ байгуулах, эсвэл Беларусь руу гарах сонголт өгч байгаа гэжээ.

Оросын хувийн цэргийн Вагнер группыг үүсгэн байгуулагч Е. Пригожин өнгөрсөн даваа гарагт нийтэлсэн 11 минутын аудио бичлэгтээ өнгөрсөн долоо хоногт Вагнер групп Ростов-на-Дону хотыг эзэлж, Москва хотыг чиглэн хөдөлсөн нь ОХУ-ын засгийн газрын Вагнер группын удирдлагыг авах төлөвлөгөөг эсэргүүцсэн үйлдэл байсныг онцолжээ.

Энэ сарын эхээр ОХУ-ын засгийн газар хувийн цэргийн компаниудыг Оросын Батлан хамгаалахын яамтай гэрээ байгуулахыг шаардсан шийдвэр гаргасныг Е. Пригожин Оросын эрх баригчид Вагнер группыг хяналтандаа авах гэсэн оролдлого гэж үзсэн юм.

Түүнээс гадна Е. Пригожин өнгөрсөн долоо хоногийн бослогыг Оросын зэвсэгт хүчний удирдлагуудын Украинд болж буй дайны явцад гаргасан олон тооны алдааг эсэргүүцсэн үйлдэл байсан гэжээ. Тэрээр Вагнер групп үргэлж ОХУ-ын эрх ашгийн төлөө ажиллаж байсан гэдгийг онцолжээ.

Е. Пригожин "Орос цэргүүдийн цусыг урсгахаас зайлсхийж" зэвсэгт бослогыг зогсоохоор шийдсэн, үүнд зарим хүмүүс сэтгэл дундуур үлдсэн гэжээ. Гэхдээ түүнд Оросын төрийн тэргүүнийг албан тушаалаас нь унагах зорилго байгаагүй хэмээн удаа дараа онцолсон байна. Энэ нь Беларусийн Ерөнхийлөгч А. Лукашенкотой хийсэн хэлэлцээрийн үр дүнд зэвсэгт бослогоо зогсоож, Беларусь руу явахыг зөвшөөрснөөс хойш Е. Пригожины олон нийтэд хандаж нийтэлсэн анхны бичлэг бөгөөд Е. Пригожин яг одоо хаана байгаа нь тодорхойгүй байна.

Зурагтын хэд хэдэн сувгаар дамжуулсан үгэндээ Ерөнхийлөгч В. Путин босогчдын эсрэг нэгдсэн иргэд болон нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан Беларусийн Ерөнхийлөгч А. Лукашенко нарт талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр Барууны орнууд "оросууд бие биенийгээ хядаж байгааг харахыг хүссэн" хэмээн буруушааж, зэвсэгт бослого зохион байгуулагчид ОХУ-ын дайснуудын хийдэг ажлыг гүйцэтгэсэн хэмээн онцолжээ.

В. Путин хэлсэн үг бодит нөхцөл байдалтай авцалдахгүй байгааг ажиглагчид онцолж байна. Өнгөрсөн бямба гарагт Вагнер группын цэргүүд Ростов-на-Дону хотыг эзлэхэд тус хотын иргэд цэргүүдийг алга ташилтаар угтаж,тэвэрч, хамтдаа зураг авахуулж байгаа дүр зургууд нийгмийн сүлжээгээр тархсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.60) 2022-12-30 13:04
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.192) 2020-08-15 09:43
      • 0
      • 0

      Хамгийн гол нь шадар сайдад юу зөвлөх юм бол оо.мэдлэг мэргэжил нь хүрэх үү. Энэ тийм мундаг залуу юү эсвэл шадар сайд маань энэ залуугаар зөвлүзлэхээр тийм өчүүхэн юм уу

      Хариулах