Цалингаа хэрхэн зөв зарцуулах вэ

Twitter Print
2021 оны 07-р сар 26-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Ихэнх хүмүүс цалингаа ямар дарааллаар хэрхэн зарцуулах талаар зөв төлөвлөгөөгүй байдаг. Дараах дарааллын дагуу цалингаа зарцуулж чадвал таны санхүүгийн байдал нэг алхам урагшлах болно.

1. Хамгийн эхэнд хуримтлалдаа хий. Цалингийнхаа дээжээс ядаж 10%-ийг нь, чадвал 20%-ийг нь заавал хуримтлал, хадгаламж руу шилжүүлж байх нь ирээдүйд санхүүдээ санаа зовохгүй амьдрах эхний алхам.

2. Зээлээ төл. Хэрэв зээлтэй бол цалин буумагц зээлээ төл. Ингэхдээ өндөр хүүтэйг нь ахиу төлөх, нэг төгрөг байсан ч хамаагүй илүү төлөх, хугацаанаас нь өмнө зээлийг төлж дуусгахыг эрмэлз.

3. Байр, цахилгаан гэх мэт хэрэглээний төлбөрөө төл. Нэгэнт төлөх төлбөрийг хойшлуулах хэрэггүй .

4. Зайлшгүй хэрэгцээний мөнгөө үлдээ. Хоол хүнс, унаа тээвэр, хувцас гэх мэт зайлшгүй зүйлд зарцуулах мөнгөө урьдчилж төлөвлөсний дагуу үлдээгээрэй. Мөн гэнэтийн хэрэгцээнд зарцуулах мөнгөө ч бас үлдээх хэрэгтэй.

5. Амьдралыг амттай болгох зүйлсэд мөнгө зарцуул. Бүх зүйлийг хориглох, хянах нь бас тийм сайн зүйл биш. Сэтгэлээ сэргээх, эрч хүч сэлбэх, гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулах, үр хүүхдэдээ цаг гаргахад мөнгө зарцуулах нь буруу биш

6. Цалингаа бүгдийг үрж дуусгах хэрэггүй. Савны ёроолд байгаа будааг бүгдийг нь шавхах хэрэггүй гэдэг Дорнын хэлц үг байдаг. Цалин буусны дараа бүх мөнгөө шавхаж үрж дуусгах нь буруу соёл юм.

Н.Амартүвшин

"Хуримтлалын гайхамшиг" ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.