Andrew Zimmern-ны "Монгол зоог"

Twitter Print
2016 оны 05-р сар 13-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Эндрью Зиммерн гэх нэгэн жүүд эр дэлхий дахиныг тойрон хачирхалтай хоолны хойноос хөөцөлдөж явдгийг Монголчууд өнөөдөр андахгүй болсон байх. Янз бүрийн сонин хачин хоол идэж ууж байгаа түүний нэвтрүүлгүүдийг манай хэд хэдэн телевиз гаргаж байсан санагдана.

Харин тэрээр Монголд аль хэдийнэ ирж, хонины чанасан толгой, хуушуур бууз, хорхог боодог “хийлгэж идэж” баахан гайхаж, үгээ олохгүй олон юм ярьсаар буцсаныг тэр бүр хүн мэдэхгүй байх. Тиймээс түүний “Монгол зоог” хэмээн нэрлэсэн нэвтрүүлгүүдийг сонирхуулан хүргэж байна.

Andrew Scott Zimmern гэх энэ эр жүүд гаралтай, (Жүүд гэдэг үг жинхэнэ Монгол хэллэг юм шүү, эх Монгол хэлэнд Англиас хуулбарлаад юм уу, Оросуудын адил еврей гэдэггүй байсан) 1961 онд Нью-Иорк хотноо төрсөн, өөрөө тогооч, хоолны тухай зөвлөгөө ном бичдэг, бас багш хүн аж. Тэрээр Америкийн Travel Channel телевизэд анх хөл тавьж 2006 оны арваннэгдүгээр сарын нэгэнд эхний нэвтрүүлэгт оролцсоноос хойш Bizarre Foods with Andrew Zimmern, Bizarre Foods America болон Andrew Zimmern's Bizarre World зэрэг нэвтрүүлгүүдийг анх санаачлан хөтөлсөөр  өнөө хүрчээ.

Маш өндөр авъяас чадвартай нэгэн тэрээр “Bizarre Foods with Andrew Zimmern“  нэвтрүүлгээрээ 2010 болон 2013 онд James Beard Foundation Award хэмээх нэр хүндтэй шагналыг авч байсан удаатай.

Гэтэл энэ алдартай эр бүр 14 настайгаасаа хоол хийж сурсан бол архи, хар тамхины хамаарлаас шалтгаалж, орон гэргүй жил гаран тэнүүчилж явсан түүхтэй, хүндхэн намтар бас байдаг аж. Эндрью Зиммерн 1992 онд утга зорилгогүй, бэрх амьдралаа гэнэт орхихоор хатуу шийдэж Минесота муж улсын хар тамхи, мансуурлаас эмчлэх ”Hazelden Treatment Center”-т эмчлүүлэн арай гэж “хүний зэрэгтэй” болсноор барахгүй алдар хүндийн оргил өөд мацаж эхэлжээ.

Тэрээр Нью-Иорк хотын тансаг зэрэглэлийн, нэртэй хүндтэй зоогийн газруудад ахлах тогооч, ерөнхий менежер зэргээр ажиллаж байсан аж. Өнөөдөр тэрээр жүүд хүний ёсоор эхнэр Ришиа (née Haas) мөн Noah хүүгийн хамт амьдардаг байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.