Хууль хэрэгждэг нөхцөлд л шударга ёс тогтоно

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

“Таван толгой түлш” гэгч компанийн төрийн мөнгөөр бүтээж, төрийн албадлагаар шахсан түлшний улмаас зургаан иргэн нас барж, 122 иргэн хордчихоод байхад хэн хариуцлага хүлээв. 

Ерөнхий сайдаас эхлүүлээд энэхүү төслийг дэмжиж, хэрэгжүүлэхэд нь тусалсан хүмүүс бүгд л утааг бууруулж, дорвитой алхам хийхийг хүссэн байх. Гэхдээ хийсэн, химийн орц найрлагыг нь тохируулсан хэн нэгний алдаа, сайтар хянан шалгаагүй зохих албад, болохгүй гэдгийг сануулсаар байтал хүчээр зүтгүүлсэн албан тушаалтнуудаас хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Ядаж уучлалт гуйсангүй. Гэтэл цаана чинь хүмүүс үхчихээд байна!

Иргэн Баяраа хазгай гишгэвэл шоронд, улстөрчийн дэмжлэггүй, авлига өгдөггүй компанийн бүтээгдэхүүнд хүн хордлоо бол мөн л шоронд. Гэтэл бүхэл бүтэн хотыг үл мэдэгдэх зүйлээр хордуулсан байх магадлалтай, хор уршиг нь зуу гаруйг хүчтэй хордуулж зургааг алчихаад байхад (2019.10.09-ний байдлаар) Ерөнхийлөгчөөс өөр хариуцлага нэхэх хүнгүй таг. "Зариг"-ийн охин өдөр шөнөгүй гүйж олны анхааралд оруулаагүй бол бүүр дараад өнгөрөхөө шахлаа хандлагыг нь харахад. Яаж чадаж байна аа.

Altangerel Oyunsaikhan-н зураг.

Энд улстөржилт хэрэггүй. Аль намынх нь хамаагүй хүмүүс, бид өөрсдөө хордож байна. Шударга ёсыг бас хүсч байна. Тэр нь ерөнхий сайдын сэлэм үү, хуулийн байгууллагын мөрдлөг үү, шүүхийн шийтгэх тогтоол уу ялгаа алга. Төрийнхөө тараасан түлшийг худалдаж аваад өөрийн гэртээ хордож нас барсан хөөрхий хүмүүсийн халуун амь нэхэлтэй, бас хариуцлагатай!

Өмгөөлөгч О.Алтангэрэл 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.