МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг лааны тосоор урлажээ

Twitter Print
2014 оны 07-р сар 31-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн улс орнууд алдартай хүмүүсийнхээ төрхөөр лааны тосон баримал бүтээн түүнийгээ музейд хадгалдаг уламжлалтай. Харин энэхүү уламжлалыг дагаад манайхан ч гэсэн лааны тосон барималтай болох гэнэ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын лааны тосон баримал тун удахгүй олон нийтэд хүрэх нь. Тэднийг лааны тосоор бүтээсэн хүмүүс бол “Barx" студийн залуус юм. 

Тэд бүтээлээ ирэх сарын таванд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж буй бөгөөд цаашид олон алдартны хөргийг лааны тосоор бүтээх юм байна. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.