АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах санал гаргажээ

Twitter Print
2020 оны 02-р сар 14-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга асан Ц.Уртнасан, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү, бүртгэлийн Газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн Даатгалын санд буцаан төвлөрүүлэлгүй "Капитал" банкинд давуу байдал олгож, уг сангийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар цагдан хориод буй билээ. 

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар тооцон шалгах үндэслэлтэй гэж үзэж буйгаа АТГ-аас Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлжээ. Уг хүсэлтийг Нийслэлийн Прокурорын Газар хянаж, эцсийн шийдвэрээ гаргах юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.106) 2020-02-14 14:44
      • 0
      • 0

      Түмний хөрөнгийг зувчуулсан бол өрсөлдөгч байна уу эрх баригч байна уу дарга байна уу цэрэг байна уу шалгах л хэрэгтэй. ийм зүйлийг улётөржүүлэх шаардлагагүй. АТГ сайн ажиллаж байгаа шүү. даанч шүүх прокурор нь бүх авилгачдыг өршөөж суллаж өөрсдөө тэднийхээ хахуулиар амьдарч байна. иймэрхүү байвал нэг л цагт монгол цэвэршиж авилгачдаас салж хөгжих бололцоотой болно

      Хариулах

    • Зочин

      (68.204.74.16) 2020-02-14 12:39
      • 0
      • 0

      Orsoldogchoo darah Manangiinhanii arga

      Хариулах