Дугины охин Дарьяг хөнөөсөн алуурчныг тогтоожээ

Twitter Print
2022 оны 08-р сар 23-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 21-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн гэгддэг Оросын философич Александр Дугины охин Дарья Дугины автомашин дэлбэрч, амиа алдсан. "Путины тархи, Путины Распутин" хэмээн танигдсан Александр Дугин уг халдлагын гол бай байсан байх магадлал өндөр ч харамсалтай нь түүний охин халдлагын золиос болсон.

Уг хэрэг дээр Оросын Тагнуулын алба шуурхай ажиллаж, Дугины охин Дарьяг хөнөөсөн алуурчныг тогтоожээ. Наталья хэмээх энэ эмэгтэй Украины үндэсний гвардад алба хаасан, Азов бүлэгтэй холбоотой нэгэн ажээ. Тэрбээр 7 сарын 23-нд Орост охиныхоо хамт ирэн Дугины гэрийн ойролцоо байр түрээслэн Мини Күүпер маркийн машин унаж, Дугины уулзалтуудад оролцож байсан байна. Дэлбэрэлтийн дараа Эстон руу зугтжээ. Түүнийг одоогоор эрэн сурвалжилж байгаа аж.

Александр Дугин нь хэт үндсэрхэг үзэлтэй нэгэн ба төрд ямар нэгэн албан тушаал хашдаггүй ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн гэгддэг байна. 2015 онд АНУ Александр Дугиныг ОХУ Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэсэн явдалд нөлөө үзүүлсэн хэмээн түүний эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.

Тэрээр ОХУ-ыг олон улсын тавцанд илүү чанга байр суурьтай байхыг уриалж, ОХУ-ын Украин явуулж буй дайныг дэмжиж ирсэн юм.

Александр Дугины охин, 30 настай Дарья Дугина нь сэтгүүлчээр ажилладаг байсан бөгөөд мөн л ОХУ Украин руу довтолсон явдлыг дэмжиж буйгаа илэрхийлж байжээ.

Энэ оны эхээр АНУ болон Их Британи Дарья Дугинаг цахим орчинд ОХУ-ын Украинд явуулж буй дайны тухай "буруу ташаа мэдээлэл" тарааж байна хэмээн буруутгаж, түүний эсрэг хориг тогтоосон юм.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Александр Дугин охиныхоо өнгөрсөн бямба гарагт нэгэн арга хэмжээнд хамт оролцсон ба Москва руу буцахдаа нэг машинд сууж явах байсан ч сүүдийн мөчид Александр Дугин охиноосоо тусдаа явах болжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр Большие Вязёмы тосгоны ойролцоо Ланд Круизер Прадо маркийн автомашин дэлбэрч, замаас гарсан ба гал сөнөөгчид ирэх үед автомашин бүхэлдээ галд автсан байжээ.

Бүгд Найрамдах Донецк Ард улсын тэргүүн Денис Пушилин уг халдлагыг Киевээс зохион байгуулсан алан хядах ажиллагаа хэмээн үзэж байсан юм..

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.