Цаг хэтрүүлэн ажилласан 10 аж ахуйн нэгжийг илрүүлэн шалгаж байна

Twitter Print
2020 оны 02-р сар 28-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн засаг даргын А223 дугаар захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж тус газраас хяналт шалгалтад 252 алба хаагч, явган эргүүлд 109 чиглэлд үүрэг гүйцэтгэж нийт 1616 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 1440 шаардлага, 68 мэдэгдэл өгч захирамж зөрчсөн нийт 10 зөрчил илрүүлэн шалгаж байна. Тухайлбал:

 1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Бат-Эрол ХХК-ий Sky walker ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:25 цагт үйл ажиллагаа явуулсан;

2. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” резиденсийн 5 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Фьюжн ХХК-ий Икигай ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:55 цагт үйл ажиллагаа явуулсан;

3. Баянзүрх дүүргийн 26-р хороо “Мөнх долоон эрдэнэ” ХХК-ний “GE GE” баар 22:20 цагт үйл ажиллагаа явуулсан;

4. Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Энканто спорт комплекс” хотхоны 11-р давхарт байрлах “Интерекс Дизайн” ХХК-ний “Манхайтан” ресторан цагийн хуваарь зөрчиж 22:45 цагт үйл ажиллагаа явуулсан

 5. Баянзүрх дүүргийн 4-р хороо 14-р байрны хажууд байрлах “Сити Шоп-84” 6 нэрийн дэлгүүр нь цагийн хуваарь хэтрүүлэн 22:10 цагт үйл ажиллагаа явуулсан.

6. Баянзүрх дүүргийн 2-р хороо Их Дарь эхийн 1-44 хаягтай “Мөнх Алекс” ХХК-ний “Тайган” дэн буудал нийт 8 хүнд үйлчлэн 23:00 цагт үйл ажиллагаа явуулж байсан.

7. ХУД-ийн 11-р хороо “Голден драгон” хятад хоолны ресторан 22:30 цагт үйл ажиллагаа явуулсан. 8. Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо “Зургаан цогнууд” ХХК-ны “Хас тулга” хүнсний дэлгүүр цагийн хуваарь зөрчиж 00:10 цагт үйл ажиллагаа явуулж байсан.

9. ХУД-ийн 11-р хороо Зайсан Гэйт зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн.

Эх сурвалж: НЦУГ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.