Монголчуудын зан төлөв - Тэд долигонуур занд туйлаас дургүй...

Twitter Print
2021 оны 07-р сар 30-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

19-р зууны сүүл, 20-р зууны эхээр монгол нутгаар аялаж, Монгол хүмүүсийг өөрийн нүдээр харж, уулзаж ярилцсан аялагч эрдэмтэн судлаачид Монголчуудын зан төлөвийн талаар дараахь зүйлүүдийг тэмдэглэн үлдээжээ.

МОНГОЛЧУУДЫН ЗАН ТӨЛӨВ

Оюун санааны хувьд монголчууд маш авхаалжтай. Гэхдээ үүний зэрэгцээ заль, хүүхдийн гэнэн хуурамч зан гаргах нь бас бий. Тэд зөрүүдлэх нь их, түргэн ууртай ч өршөөнгүй, маш зөөлөн сэтгэлтэй хүмүүс.

Тэд долигонуур занд туйлаас дургүй. Энгийн монголчууд голдуу л эелдэг, сайхан сэтгэлтэй, нөхөрсөг зочломтгой, хэнийг ч болов хүндэтгэн, байгаа бүхнээрээ дайлна.

Тэр ч бүү хэл шинэ хонь гаргаж дайлах нь ч бий.

Монголчууд нүүдлийн зам тосож, цай хоолныхоо дээжийг барьдаг сайхан уламжлалтай.

Өшөө авалтын талаар тэд төсөөлөлгүй, огт ойлголтгүй байдаг.

"Тэдний хань ижил анд нөхөд айл саахалтаа хүндэтгэн, эв эеийг эрхэмлэдэг зан, үнэнч сэтгэл" зэрэг нь монголчуудын хамгийн сайн чанаруудын нэг юм.

Үүгээрээ ч тэд бусдын хайрыг татаж, хэн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

Оюун санааны хувьд Монголчууд гайхалтай ухаалаг, зөн совинтой хүмүүс.

Тэд тал нутгаа маш сайн мэднэ.

Ямар ч боломжгүй байдлаас гарц олчихож чадна.

Цас, бороо, шуурга гээд байгаль цаг уурын байдал хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан хэлж, алдагдсан адуу мал тэмээгээ ямар ч мэдээ мэдээ мэдүүлэггүй байхад л хаанаас олохоо сайн мэддэг, хязгааргүй уудам тал нутгийнхаа хаана нь худаг ус нуугдаж бгаг үнэрлээд л хэлж чадах тийм ер бусын сонин авьяастай, онцгой чадвартай гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Image may contain: 2 people, people sittingГэлээ ч "тэд амьдралаас жаахан ангид, энгийн юмны учрыг олохдоо маруухан" зан нь аялагч жуулчлагчдын гайхшралыг төрүүлнэ.

Монголчууд сэтгэл санааны хувьд хамгийн тайван амгалан хүмүүсийн тоонд зүй ёсоор орно.

Тэд цагийн баримжаа байхгүйн улмаас аливаад яарахыг огт боддоггүй, аливаад уужуу сэтгэлээр хандана.

Энэ нь нүүдэлчин монголчуудын амьдралын гол философи юм.

Монгол хүн санаачлага гаргах, ажил хэргийг нуруун дээрээ дангаар үүрэх, хариуцлага хүлээх тун дургүй.

Үүн дээр тайван, алмай зан нь нөлөөлдөг ч байж болох талтай.

Гэвч тэд зөвхөн завтай үедээ л зүгээр сууж, сэтгэл амар байна.

Харин жин тээх, аянд гарах гэх мэтчилэнгээр ажил гармагц, удаан хугацаагаар, эцэж цуцалтгүй ажиллаж чаддаг улс.

Өчүүхэн багаасаа малын хотонд өсөж, морины нуруунд хадагдсан монгол хүн байгалийн хатуу ширүүн уур амьсгалд дасаж зохицсон, эрүүл чийрэг байдаг.

Талын шуурга өвлийн тэсгэм хүйтэн жавар, зуны аагим халуунд ч монголчууд ажрахгүй тэсвэр хатуужилтай.

Тэд өвлийн -30градусын хүйтэнд цай тээсэн тэмээн жингийн урт цувааг даган, хүйтэн салхи сөрөн бүтэн сарын турш нойр хоолгүй явж чадна.

Энэ үед хоногт 15цагийн турш тэмээний нуруунаас буухгүй явах ч үе бий.

Өвлийн турш 5300 орчим км замыг ийм маягаар 2-3, заримдаа түүнээс ч олон удаа туулна.

"Гэвч хачирхалтай нь тэд 2-3хан км замыг явган туулж чадахгүй, чийгтэй газар нэг хоног унтахад л бие муутай хүн шиг хоолой нь өвдөж, ханиад хүрнэ" гэж төв Ази болон монголчуудын газар нутаг, ахуй амьдралын талаар хамгийн бодитой мэдээллийг дэлхийд түгээсэн оросын аялагч, байгаль хамгаалагч, генерал Прежевальский тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Түүхч О.Батсайхан "Монголчууд ХХ зууны эхэнд, зурагт түүх"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (223.104.3.172) 2020-09-14 17:31
      • 0
      • 1

      odoo jinhene pyaldaguud bn mgloor duuren.

      Хариулах

    • Еее

      (77.38.148.28) 2020-03-06 17:14
      • 0
      • 1

      Одоо бол бугд долигонуур бялдууч болж дээ

      Хариулах

    • Хайдо

      (106.73.196.161) 2020-03-01 06:55
      • 0
      • 1

      150-гаруй жилийн өмнө монголчууд хөгжил дорой ч гэсэн ийм байжээ.Гэтэл өнөөдөр монголчуудын энэ байдал эрс өөрчлөгдөн ихэнх нь алдагдаж голдуу муу талруугаа явсан байгаа нь юуны нөлөөгөөр болсоныг судлан тайлбарлах нь цаашидын хөгжилд чухал юм.Сэтгэлгээний өөрчлөлтийг маш үндэстэй,бодлогтой явуулахгүй бол монголын зан заншил,уламжлал сөнөж үл танигдах зэрлэгшсэн улс болох боломжтой.

      Хариулах