Найман хувийн хүүтэй зээл олгож байгаа банк ховорджээ

Twitter Print
2014 оны 07-р сар 30-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Арилжааны зарим банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ зогсоосон байна. Тухайлбал “Хаан” банк өчигдрөөс эхлэн найман хувийн хүүтэй зээл олгохоо зогсоосон бөгөөд хэзээнээс дахин зээл олгож эхлэх нь тодорхойгүй байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар “Хас банк” найман хувийн хүүтэй зээлийг өөрийн банкны харилцагч нарт түлхүү олгож байгаа бол "Капитрон" банк Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа. Гэхдээ ийм зээл авах иргэдийн хүсэлт их байгаа учир зээл хэвийн үеэс удаж гарна. “Улаанбаатар хотын банк” санхүүжилт зогссон учир орон сууцны ипотекийн зээл олгохгүй байгаа аж.

Ямартай ч Төвбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гаргасан бодлого, шийдвэрээ олон нийтэд танилцуулах юм байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.