Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэрхэн боддог вэ?

Twitter Print
2022 оны 03-р сар 21-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Заавал болон сайн дураар даатгуулагч эх дараах 2 болзлыг хангасан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

-Заавал болон сайн дураар даатгуулагч эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн байх,

-Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлэгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол.

Дээр дурдсан эдгээр нөхцлийг хангаагүй даатгуулагч эхэд жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж ойлгоно.

Заавал даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас 4 сарын хугацаанд олгоно.

Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.

Жирэмсний болон  амаржсаны тэтгэмжийг дор дурдсан баримтыг үндэслэн бодно.

  • Эмнэлэгийн хуудас

  • Нийгмийн даатгалын дэвтэр

Заавал даатгуулагч эх нь эмнэлэгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлэгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Жишээ 1: Даатгуулагч эх “А” нэгэн хувийн байгууллагад ажилладаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 4 жил төлж ажилласан, сарын хөдөлмөрийн хөлс 450 000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлэгийн хуудсаа эмнэлэгээс бичүүлэн авч байгууллагынхаа санхүүд өгсөн гэвэл дараах аргачлалын дагуу жирэмсний тэтгэмжийг бодно.

Байгууллагын нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахаас өмнөх шимтгэл төлсөн 12 сар өөрөөр хэлбэл 2015.08.01-ний өдрөөс 2016.07.31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, орлогыг тодорхойлж, уг цалин хөлс, орлогын нийлбэрээс дундаж цалинг гаргана.

Хүснэгт №1


Сарын дундаж хөлс, орлого

Сарын ажлын өдрийн дундаж хоног

Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого

Тэтгэмж бодох хувь

Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/

Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/

Олговол зохих тэтгэмж /9*10/

5

6

7

8

9

10

11

450 000

21.2*

21 226

100**

21 226

45***

955 188

Тайлбар: *  -Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног. /21.2-ыг зөвхөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодоход хэрэглэнэ./
                 **  -Заавал даатгуулагч эхийн тэтгэмжийг 100 хувиар бодно.
                 ***-Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлэгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Харин сайн дурын даатгуулагч эх нь эмнэлэгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид авчирч өгч шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж,  тэтгэмжээ бодуулна.

Жишээ 2: Сайн дурын даатгуулагч эх “Б” нь нийгмийн даатгалын шимтгэлийг 1 жил тасралтгүй төлсөн бөгөөд сарын дундаж орлого 180 000 /Нэг зуун наян мянган/ төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлэгийн хуудсаа эмнэлэгээс бичүүлэн авсан тохиолдолд тэтгэмжийг бодьё.

Хүснэгт №2


Сарын дундаж хөлс, орлого

Сарын ажлын өдрийн дундаж хоног

Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого

Тэтгэмж бодох хувь

Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/

Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/

Олговол зохих тэтгэмж /9*10/

5

6

7

8

9

10

11

180 000

21.2*

8 491

70**

5 943

45***

267 452

Тайлбар: -Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног. /21.2-ыг зөвхөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодоход хэрэглэнэ./
                     ** -Сайн дурын даатгуулагч эхийн тэтгэмжийг 70 хувиар бодно.
                     ***-Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлэгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлэгийн хуудсаа эмнэлэгийн байгууллагаар бичүүлэн заавал даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.

Жишээ 3: Жишээ 1 дээр авсан даатгуулагч эх “А” 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэвэл амаржсаны тэтгэмжийг хэрхэн бодох талаар жишээ авья.

Даатгуулагч эхийн амаржсаны эмнэлгэийн хуудсыг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бичнэ. Даатгуулагч эхийн амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж цалингаас бодох тул дахин дундаж цалин бодох шаардлагагүй. Амаржсаны эмнэлэгийн хуудсан дээрх 2015.09.15-ны өдрөөс 2015.11.15-ны өдөр хүртэлх хуанлийн хоногоос ажлын өдрийг тоолно. 

Хүснэгт№3


Сарын дундаж хөлс, орлого

Сарын ажлын өдрийн дундаж хоног

Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого

Тэтгэмж бодох хувь

Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/

Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/

Олговол зохих тэтгэмж /9*10/

5

6

7

8

9

10

11

450 000

21.2

21 226

100*

21 226

44**

933 944

Тайлбар: 
                * - Тэтгэмж авагч заавал даатгуулагч тул 100 хувиар бодно.
                **- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлэгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Заавал даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан 4 сарын хугацааны шимтгэлийг ажил олгогч нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих дор дурдсан хувиар тооцож сар бүр төлнө. 

Хүснэгт№4


Даатгалын төрөл

Шимтгэл төлөх

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /төг/

Ажил олгогчийн төлбөл зохих хувь

Сард төлөх шимтгэлийн дүн

1

Тэтгэврийн даатгал

140400

7.0

9828

2

Тэтгэмжийн даатгал

0.5

702

3

Эрүүл мэндийн даатгал

2.0

2808

4

Ажилгүйдлийн даатгал

0.5

702

5

ҮОМШӨ-ний даатгал

1.0, 2.0, 3.0

1404, 2808, 4212

 

Бүгд

140400

11, 12, 13

15444, 1684818252

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.126.90.119) 2022-07-08 05:26
      • 0
      • 0

      her hugtsaand ordii

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.84) 2021-10-04 18:00
      • 0
      • 0

      torsonii daraa sariin bichig barimtaa bvrdvvlj yvuulah estoi yu

      Хариулах

    • Зочин

      (192.82.89.184) 2021-09-20 11:12
      • 1
      • 0

      Холбоо барих утсаа тавьчихаж болдоггүй юмуу

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.27) 2021-09-15 13:58
      • 0
      • 0

      Жирэмсэний лист хэд хонож ордогын бэ өгөөд бараг сар болжын

      Хариулах

    • Зочин

      (202.179.21.214) 2021-06-16 14:48
      • 1
      • 1

      Ajild orood 6sar bolj bn 9sard amrah ym tegehr amarjsani mongo orh bolwu

      Хариулах

    • Зочин

      (202.126.90.152) 2021-06-14 16:19
      • 0
      • 0

      jiremsni 60 hongin list hd honoj oroh ve. 6.2 ogsn bga materialaa

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.116) 2020-12-10 21:49
      • 0
      • 0

      70%-р биш 100% олгодог болсон бишүү

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.204) 2020-11-03 14:40
      • 0
      • 0

      Butsaaltaa awaarai gsen vmaa ter ni vu vm bol

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.46) 2020-10-29 19:43
      • 0
      • 0

      niigmiin daatgalaa huviaraaa 6sar tolson tegeed odoo 10saraa baiguulgaar tolvvleh gj bgaa bi tegeheer dikrit avahii

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.34) 2020-07-13 20:51
      • 0
      • 0

      huduu oron nitgn haryatai bol hna bvrtgvvldn boloo listni mungu

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.87) 2020-04-12 17:13
      • 0
      • 0

      1jil baiguullagaar toluuleed ajilaasaa garaad jil holj bgaa nohoj toluul jiremsnii tetgemj awhuu

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.161) 2020-03-03 17:05
      • 0
      • 0

      Daatgalaa 12 sar tolsn tegeed ajilaasaa garsan bol olgogdohuu

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.18) 2020-03-01 13:43
      • 4
      • 1

      Tetgemjee hezee olgohiim boloo 2 sariin eheer medvvlgee ywuulsan

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.26) 2019-11-08 13:49
      • 2
      • 3

      Turuud jiremsen bolon amarjsanii munguu awch chadaagvi hvnd nuhun olgoh bolomjtoi yu.

      Хариулах

    • AAGII

      (202.55.188.35) 2019-11-07 18:53
      • 1
      • 0

      Sn bna uu.bi 2018onii 8 Sard turuud huuhdee harah choloog 2019 onii 8 sar hurtel awch bgd 2019 onii 8 sariin 25nd a jildaa orood jiremsleed 6sariin eheer turuh bgaa. Dahij tetgemj oldoh bolomjt yu

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.236) 2019-11-05 08:03
      • 0
      • 0

      Sn bnu Bi 2018onii 02sariin27oos odoo hvrtel tolj bga tehdee 2019onii4sard onjtson toloogvi teheer oldoh bolowuu

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.55) 2019-10-28 15:06
      • 0
      • 1

      Sain bna uu sain duraar daatguulagch ni dekrit avsanaas hoishih tulultiig yah ve

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.173) 2019-10-14 16:00
      • 2
      • 0

      Sain bna uu mini bie ni odoo 8 sartai jiremsen eej ajla hiij bgd jiremsni amraltaa awsan bolowch torhiin omnoh 60 torsni daraah hoeroo awah bolomjgvi gsn yagaad we bi svvliin zurgaan sar tasaltgvi niigmiin daatgal tolson tgs chin zaawal 12 sar tolson baih estoi gd bna bi ni hoer joohon hvvhedtei ydaj taliig ni hvrtel awmaar bna

      Хариулах

    • Зочин

      (43.242.242.110) 2019-10-17 18:20
      • 0
      • 0

      zaaval 12 sar gej bnlee

      Хариулах