22 настай эмэгтэй хулгай хийгээд баригджээ

Twitter Print
2014 оны 07-р сар 30-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарын утсанд урьд шөнө иргэд, байгууллагаас нийт 4001 удаа дуудлага иржээ. Үүнээс гэмт хэрэг зөрчлийн 1203, зам тээврийн ослын 306 мэдээлэл ирсэнээс гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдснээс 30–ынх нь үйлдлийг илрүүлэн холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Энхтайваны өргөн чөлөө Монгол шуудангийн урд замд амины “Toyota Camry” автомашины жолооч Г гэгч нь “Subaru Forester” маркын машинтай мөргөлдөж жолооч Баянгол дүүргийн 1-р хороонд оршин суух 53 настай эмэгтэй У нарын гурван хүн гэмтсэн байна. Осол болох үед  жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Үүнээс гадна Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар хорин” зах дотор гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад Чингэлтэй дүүргийн  наймдугаар хороонд оршин суух иргэн Э-гийн “Sky” маркийн гар утсыг Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 22 настай эмэгтэй О хулгайлсаныг илрүүлэн БГД-ийн  цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.