Оросууд Северодонецкийн 70 хувийг хяналтандаа аваад байна

Twitter Print
2022 оны 06-р сар 14-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Украины Луганск мужийн Северодонецк хотод хүрэх бүх гүүрийг ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн устгажээ.

Луганск мужийн захирагч Сергей Гайдайн мэдээлснээр Северодонецк хотыг Украины бусад хэсэгтэй холбосон гүүрнүүд үгүй болсноор Северодонецк хот руу хүмүүнлэгийн тусламж хүргэх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ямар ч зам, гарцгүй болжээ.

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Северодонецк хотыг эзлэхээр сүүлийн хэдэн долоо хоногийн турш оролдож байгаа ба тус хотыг хөрш Лисичаньск хоттой эзэлснээр оросууд Луганск мужийг бүхэлд нь хяналтандаа авах юм.

Түүнчлэн Северодонецк хотод үлдсэн иргэд "асар хүнд нөхцөл байдалд" үлдэж байгаа гэжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины цэргүүд газар нутгаасаа нэг метрийг ч өгөхгүйн төлөө амь насаа үл хайрлан тулалдаж байгаа гэдгийг онцолжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Северодонецк хотын 70 орчим хувийг оросууд хяналтандаа авсан ба хотод үлдсэн Украины цэргүүдэд нэг бол бууж өгөх, аль эсвэл эцсээ хүртэл тулалдах гэсэн хоёр л сонголттой үлдсэн аж.

Украины Батлан хамгаалахын сайдын зөвлөхийн хэлж байгаагаар барууны орнууд Украины армид хүнд зэр зэвсгийн тусламжаа эрт илгээсэн бол Украины зэвсэгт хүчнийхний тулаан илүү үр дүнтэй байх байсан аж.

Северодонецк хотод тулалдаж байгаа Украины цэргүүд байгаа бүх нөөц бололцоогоо шавхаж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.