Эквадор дахь эмх замбараагүй байдал 6 дахь өдрөө үргэлжилж байна

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Эквадорын эрх баригчид улсад нь үүсээд буй эмх замбараагүй байдлыг зохицуулж, нийгэмд энх тайван, амар амгалан байдлыг тогтооход тусламж дэмжлэг үзүүлэхийг НҮБ-аас хүсчээ.

Өнгөрсөн долоо хоногт санхүүгийн хямралд өртөөд буй Эквадорын засгийн газраас эдийн засаг болон хөдөлмөрийн салбарт хэд хэдэн өөрчлөлт шинэчлэлт хийж буйгаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, эрх баригчид сүүлийн 40 жилийн турш шатахуун үйлдвэрлэгч компаниудад үзүүлдэг байсан тусламж дэмжлэгээ зогсоож, төрийн албан хаагчдын тоог цөөлөх шийдвэрийг гаргажээ. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хэлж байгаагаар Эквадор улс энэ оны эхээр ОУВС-аас 4.2 тэрбум ам. долларын зээл авсантай холбогдуулан, засгийн газар иргэдийг "бүсээ чангалах"-ын уриалан, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт хийх нэн шаардлагатай байгаа талаар дурдсан аж.

Related image

Засгийн газраас шатахуун үйлдвэрлэгчдэд төсвөөс жилдээ 1.3 тэрбум ам. долларын тусламж дэмжлэг үзүүлдэг байснаа зогсоосноор дизель түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн бол шатахууны үнэ 30 хувиар өсчээ. 16 сая гаруй хүн амтай Эквадор улсын эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн зам тээврийн компаниуд ажил хаялт зарласан ба иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Эмх замбараагүй байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Ленин Морено онц байдал зарлаад байгаа ба иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн хэвээр байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.