Хирошимаг бөмбөгдсөн нисгэгч 93 насандаа таалал төгсчээ

Twitter Print
2014 оны 07-р сар 30-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

1945 онд Хирошимад атомын бөмбөг хаясан Америкийн Б-29 бөмбөгдөгч “Enola Gay” онгоцны нисгэгч Теодор Ван Кирк энэ сарын 28-нд 93 насандаа АНУ-ын Жоржия мужийн Стоун-Маунтин хотод нас баржээ. Тэрбээр "Голланд" хэмээх хочтой, туршлагатай нисгэгч байсан бөгөөд Хирошимаг бөмбөгдөх үед 24 настай байжээ.

1945 оны наймдугаар сарын 6-нд  “Enola Gay” бөмбөгдөгч онгоц 12 хүний бүрэлдэхүүнтэй Хирошимагийн дээрээс цөмийн бөмбөг хаяхаар нисэж байжээ. Энэ бүрэлдэхүүнд багтсан нисгэгчид бүгд хорвоог орхисон. Харин  Теодор Ван Кирк багийн сүүлчийн гишүүн байсан аж. Бөмбөгдөгч онгоцнууд одоо Вашингтон хотод байрлах Үндэсний агаарын болон сансрын музейд байдаг юм.  1945 онд Хирошима хотыг газартай нь тэгшилж, амьд бүгдийг утсгасан түүхтэй. Тухайн үед 70 мянган хүн газар дээрээ амь үрэгдэж, 70 мянган хүн хүнд шарх болон цацраг идэвхт туяаны улмаас тун харамсалтайгаар хорвоог орхисон түүхтэй билээ.  

М.АМАРЖАРГАЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.