
БНХАУ-ын ОХУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн 3-р сард жилийн өмнөх үетэй харьцуулахад 12 гаруй хувиар өсчээ. БНХАУ-ын Гаалийн газраас мэдээлснээр хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн 3-р сард 12.76 хувиар өсч, 11.67 тэрбум ам. долларт хүрсэн байна.
БНХАУ-ын ОХУ-тай хийж буй худалдаа наймааны эргэлтийн үзүүлэлт БНХАУ-ын бусад улс орнуудтай хийж буй худалдаатай харьцуулахад өсөлттэй байгаа нь ОХУ Украин руу довтолсныг үл харгалзан хоёр улсын харилцаа бат бөх хэвээр байгааг илтгэж байна хэмээн ажиглагчид үзэж байна.
БНХАУ-ын бусад улс орнуудтай хийж буй худалдааны эргэлт өнгөрсөн 3-р сард дөнгөж 7.75 хувиар өсч, 505 тэрбум ам. доллараас нэмж өсөөгүй байна.
Бээжингийн хувьд ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украин руу орсон явдлыг халдлага гэж тодорхойлохоос зайлсхийж байгаа ба барууны орнуудын ОХУ-ын эсрэг тавьж буй хориг арга хэмжээнүүдийг хууль бус хэмээн буруушаасаар байгаа билээ.
ОХУ-ыг Украин руу халдахаас хэдхэн долоо хоногийн өмнө БНХАУ ОХУ-тай бүх салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан ба өнгөрсөн жил хоёр улсын худалдааны эргэлт 35.8 хувиар өсч, 147 тэрбум ам. долларт хүрч, рекорд тогтоосон билээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.