Та долоо хоногт 1-2 удаа ходоодоо цэвэрлэж байгаарай

Twitter Print
2021 оны 06-р сар 23-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Ходоод гэдсэнд хорт бодис дүүрч гадагшлуулж чадахгүй удвал нүүрний арьс харлаж сэвхтэхээс гадна юм гардаг. Та хэрвээ торгон зөөлөн өнгөлөг арьстай байхыг хүсвэл ходоодоо угааж байх хэрэгтэй. Үүний тулд

Нэг. Мацаг барих: Сүү, уснаас өөр шингэн зүйлээр хэрэглэхгүйгээр эхний хоёр хоног мацаг барина. Хоёр хоногийн дараа ходоод бүрмөсөн цэвэршинэ.

 

Хоёр. Ходоодоо угаах: Үүний тулд хоёр литр буцалсан бүлээн усыг аяганд хийж тавина. Ингээд хоёр хөлөө салгаж өвдгөө нугалан хагас сууна. Бэлтгэсэн усаа том балгаж, зогсолтгүй залгилан огиж гаргатлаа ууна. Дараа нь хөлөө нийлүүлэн зогсож 90 хэмийн өнцөг үүсгэн тонгойно. Зүүн гараар ходоодоо хөнгөн дарж, баруун гарын долоовор, дунд, ядам хурууг амандаа хийж хэлний угт хүргэж бөөлжүүлнэ.

Бөөлжих үед хуруугаа авч усыг чөлөөтэй гаргана. Ус гарч дуусахад гашуун шүлс, ялимгүй шар ногоон өнгөтөй шингэн гарч болно. Энэ үед 1-3 удаа ус балгаж дахин бөөлжүүлнэ. Үүнийг өлөн үедээ долоо хоногт 1-2 удаа хийнэ.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.