Уур амьсгалын өөрчлөлт

Twitter Print
2014 оны 07-р сар 30-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас Дэлхийн агаар мандалд хүлэмжийн хий ихээр хуримтлагдсанаас тухайн газар нутгийн тогтсон уур амьсгалын горимд гарсан өөрчлөлт юм.

Малтмал түлшний шаталтаас ялгарах нүүрсхүчлийн хий хүлэмжийн үзэгдэлд хамгийн их нөлөө үзүүлдэг.

Дэлхийн уур амьсгалын түүхээс харахад агаарт нүүрсхүчлийн хийн агууламж бага болоход хүйтрэлт, их болоход дулааралт болж байсан нь харагддаг байна.

График №1: Дэлхийн агаар мандалд дахь агууламж: 

Үйлдвэржилтийн эрин эхэлснээс хойш агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 30%-иар өсчээ.

График №2: Монгол Улсын хувьд Хүлэмжийн хийн ялгарлыг 1990 оныг 2000 онтой харьцуулж харвал 

2012 онд Дэлхийн дулаарлын дундаж температур +0.7 градус бол харин Монголд +2.1 градус байна.

Монгол орны нутаг дэвсгэрээр дунджилсан жилийн дундаж агаарын температур 1940-2008 оны хооронд 2.140 градусаар нэмэгдсэн байна.

График №3: 2012 оны байдлаар Монгол улсын нийт газар нутгийн 65.6 хувь нь мөнх цэвдэгтэй байна. 

Харин 2080 онд 5.7 % нь мөнх цэвдэгтэй байна гэж эрдэмтэд үзжээ.

Эх сурвалж: ikon.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.