Замын-Үүдэд вагонд тусгаарлагдсан 106 иргэн гэртээ харихаар болжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 13-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил хийгээд хилийн боомт орчмын нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, тодорхой шийдвэр гаргах зорилгоор  аймгийн Онцгой комисс Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байна.

Замын-Үүдэд шинэ коронвирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрснийг ХӨСҮТ-т шинжлүүлсний дагуу сорьц сөрөг буюу үгүйсгэгдсэн байдлаар гарчээ. Тиймээс  улсын Онцгой  комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу Замын-Үүдэд галт тэргэнд тусгаарласан 106 хүний биеийн байдлыг үзэн, ариутгал халдваргүйтгэлийг хийж, хүн тус бүрээр баталгааны хуудсыг бөглүүлэн, галт тэрэг дотор тасалбар бичиж, Улаанбаатар руу гэр оронд нь явуулах бэлтгэл ажлыг хийж байна.

Баталгааны хуудаст тухайн иргэн 14 хоног гэрээс гарахгүй, эрүүл мэндээ сахин хамгаалах зэрэг тодорхой үүрэг хүлээж байгаа юм. Үргэлжлүүлээд аймгийн Онцгой комисс болон Замын-Үүдийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.