Олон улсын биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2021 оны 07-р сар 24-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Португал улсын Лиссабон хотоос зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, УБ 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ.

Монгол улсын багийг Улсын биологийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн дэд профессор Д.Нарангарвуу ахлан, дасгалжуулагч, шүүгч багшаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, МУИС-ийн дэд профессор Д.Лхагвасүрэн, Ө.Энэрэлт, Шинэ үе сургуулийн багш, магистр Д.Чинзориг ажиллав.

Олимпиадад амжилттай оролцсон сурагчид, бэлтгэсэн ЕБС-ийн биологийн багш нар (Д.Чинзориг, биологи суурийг тавьсан багш Т.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Д.Энхболд, Л.Нямжав), МУИС, МУБИС-ийн багш нар, ШУА Биологийн хүрээлэнгийн ЭШ ажилтнууд (профессор Л.Ариунцэцэг, БУС-ын захирал, профессор Б.Батжаргал, дэд профессор Д.Лхагвасүрэн, Б.Оюунцэцэг, Ш.Оюунгэрэл, Ө.Энэрэлт, ахлах багш Ч.Сувдцэцэг, багш М.Хонгорзул, доктор Д.Гантулга, ЭШ ажилтан Э.Арьяа), Олон улсын хими, биологийн олимпиадын хүрэл медальт, Кэмбрижийн их сургуулийн оюутан А.Ашид, Олон улсын биологийн олимпиадын хүрэл медальт, МУИС-ийн оюутан Б.Билгүүн, Улсын олимпиадын хүрэл медальт А.Норжмаа, Олон улсын биологийн олимпиадын мөнгөн медальт, Парисын их сургуулийн оюутан Б.Хулан, сурагчдыг олимпиадад бэлтгэх нөхцөлөөр хангасан гэр бүлийнхэн, сургуулийн захиргаа, олон улсын олимпиадад оролцох боломжоор хангасан БШУЯам, техник нөхцөлөөр хангасан БОАЖЯ-ны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, бусад хүмүүст Улсын биологийн олимпиадын дэд хороо, Олон улсын биологийн олимпиадад бэлтгэх комиссын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье!

Биологи нь амьд организмын нарийн нийлмэл үйл ажиллагааг олон талаас нь судалдаг шинжлэх ухаан учраас Олон улсын олимпиадад бэлтгэхэд олон хүний хүч хөдөлмөр ордог билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.