УОК: ОХУ, Турк, Казакстаны нислэгийг энэ сарын 28-ныг хүртэл зогсоохоор боллоо

Twitter Print
2020 оны 03-р сар 10-нд 17:41 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр /2020.03.10/ 06:00 цагийн шуурхай хуралдаанаар Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэрлэсэн.

Харин өнөөдрийн хуралдаанаар авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-нээс эхлэн гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. ОХУ руу орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг буюу Орос, Монголын авто замын болон төмөр замын хилээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг 2020.03.11-29-нийг хүртэл зогсоолоо.

Мөн Турк, Казакстан, Москвагийн нислэгийг гуравдугаар сарын 12-ны 06:30 цагаас гуравдугаар сарын 28 хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Түүнчлэн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Ингэснээр 10-нд Улаанбаатараас хөдлөх Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 303-р галт тэргийг буцааж гаргахаар шийдвэрлэлээ.

Дээрх хугацаанд эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэд болон Монголоос ОХУ-аар дамжин гарах хүсэлтэй гадны иргэдийг тусгай журмаар улсын хилээр нэвтрүүлэх аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.