“Тавантолгой Транс” ХХК-ны захирал Д.Дагвадорж нарын 3 хүнийг нүүрс хулгайлж, улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд яллагдагчаар татлаа

Twitter Print
2022 оны 12-р сар 19-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Д.Дагвадорж нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар /2022.12.19/

Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Г.Мөнхдөл, “Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй Ши Шао Хуа нарыг яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан / Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, байгаа бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана/ гэснийг үндэслэн Д.Дагвадорж, Г.Мөнхдөл, Ши Шао Хуа нарыг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33,тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд,

Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай “Гашуунсухайт” ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд,

Ши Шао Хуаг 185 том оврын ачааны автомашиныг 482 удаагийн давтамжтай Гашуунсухайтын боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Учир нь яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэг нь нийгэмд эдийн засгийн хувьд аюултай байгаагаас гадна яллагдагч нар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг өөрчлөх, устгах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж шүүх шийдвэрээ гаргалаа.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Lopez

      (149.34.244.151) 2023-01-02 23:43
      • 0
      • 0

      Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com

      Хариулах