Давсагны үрэвсэл буюу ЦИСТИТ

Twitter Print
2021 оны 01-р сар 22-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Давсаг гэж шээс хуримтлуулах үүрэг бүхий булчинлаг, хагас зууван хэлбэртэй эрхтэнг хэлдэг. 400 мл багтаамжтай. Хэвийн нөхцөлд том хүн хоногт дунджаар 4-6 удаа шээх ёстой. Гэхдээ шингэн зүйл их уусан тохиолдолд арай олон шээх нь бий. Давсагт гадны халдвар орон үрэвсүүлэхийг цистит гэнэ.

Цистит нь нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл юм. Уг үрэвсэл ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог байна.

Шинж тэмдэг:

Шээс ойр ойрxон xүрч бага гараx

Xэвлийн доод xэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шарxирч өвдөx

Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx

Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах

Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx

Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx

Шалтгаан

Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Үүнд:

Цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ

Хүний өөрийн бактери, далд өвчин үүсгэгчид

Хорхойтсон шүд

Бөөрний архаг үрэвсэл

Гүйлсэн булчирхайн үрэвсэл

Үтрээ болон гэдэсний бактергүйжил

Хурц хоол, гэмтэл

Бэлэг эрхтний ариун цэврийг сахихгүй байх

Дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин г.м.

Урьдчилан сэргийлэx:

Доороосоо даарахгүй байх

Бэлгийн xарьцааны дараа шээж байx

Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx

Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx

Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx

Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx

Цангис жимсний /кранберри/ шүүс ууж байх.

Хэрэв циститийн шинж тэмдэг илэрч эхэлбэл шингэн зүйл ихээр уух. Энэ нь нянг шээсээр дамжуулан гадагшлуулах болно.

Цангис, аньс жимсний шүүс уух. Болж өгвөл байгалийн шууд жимсээр нь чихэргүй шүүс хийж уух. Үүнээс маш их С аминдэм авна. Нянгийн өсөлтийг багасгана.

Давсаг юмуу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.

Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол эмээ заавал уустал уух. Олон удаагийн давталттай үед бага тунгаар антибиотикийг 6 сар хүртэл ууж байж үрэвсэл бүр мөсөн намдана.

Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болдог. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.

Халуун усан банн. Энэ нь жин тавихтай төстэй. Бие амарч өвдөлт намдана.

Шээс хүрэх бүрд шээж байх.

Эх сурвалж: Dr.Pro VIP Clinic

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.