
Таргийг гоо сайхны зориулалтаар өргөн дэлгэр ашигладаг. Таргийг эрт дээр үеэс Энэтхэг зэрэг өрнө дорнийн олон улс орнуудад гоо сайхны арчилгаанд түлхүү ашиглаж, цайрах, гэрэлтсэн тунгалаг царайтай болох, батга нөсөөнөөс ангижрах агуу арга зам гэж үнэлж байжээ. Тэр ч байтугай аугаа Клеопатра таргийг арьсыг гялалзуулан гэрэлтүүлж, залуу байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж өдөр тутмын арьс арчилгаандаа тогтмол хэрэглэж, өдөр бүр исгэлэн сүү бүхий ваннанд залуу насаа хадгалах гэж суудаг байснаараа алдартай билээ.
Тараг арьсанд тэжээл өгөх маш олон төрлийн бодис агуулдаг.
Цинк
100 гр тарганд 1 mg цинк агуулагддаг. Энэ нь нүүрний хавагналыг хөөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нүүрэн дээр гарсан үрэвслийг намжааж хатаах үүрэгтэй. Арьсны эс, торлогийг чангаруулж, арьсыг гуужуулан дахин төлжих явцыг хурдасгаж өгдөг. Арьсны тослогжилтыг багасгаснаар батга гарах явцыг зогсоодог.
Лактикийн хүчил
Тарганд ихээр агуулагддаг лактикийн хүчил нь арьс арчилгааны бүтээгдэхүүнд ордог гол түүхий эд юм. Учир нь хуурай арьсыг чийгшүүлж, үрчлээг тэнийлгэж толийлгодог. Үрчлээтэхээс сэргийлж, нэгэнт гарсан үрчлээг багасгадаг.
Кальци
Арьсны олон давхаргад кальц хэрэгтэй байдаг. Учир нь кальци арьсыг хуурайшихаас сэргийлж, хуурайшсан арьсыг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьсыг нөхөн толжиж шинэчлэгдэхэд тустай. Арьс шинэчлэгдсэнээр гэрэлтсэн тунгалаг царайтай болдог.
B витамин
Тараг В витаминаар маш баялаг. B2 (riboflavin), B12, B5 витамины агууламж тун өндөр байдаг. Иймд өдөрт аяга тараг ууснаар гоо сайхнаа хэвээр хадгалахад тустай. В витаминаар баялаг таргийг ууж хэрэглэснээр арьс чийгшиж, гэрэлтсэн тунгалаг болно. Учир нь биеэс хорьт бодисыг ихээр зайлуулах чадалтай антиоксдантын агууламж өндөр. Мөн арьсыг нөхөн сэргээж, төлжих үйл явцыг хурдасгадаг. Чөлөөт урсгалуудаас арьсыг хамгаалж өгдөг. В5 витамин арьсны аль хэрэгтэй хэсэгт ашигтай өөх тосыг тэнцвэртэй хуваарилах үүрэгтэй байдаг.
Таргийг гоо сайхны зорилгоор ашиглах гэж байгаа бол үнэр амт, хольцгүй байгалийн цэвэр таргийг сонгоорой. Чихэртэй, янз бүрийн жимсний амт үнэр оруулсан таргийн гинж чанар алдагдсан байдаг тул гоо сайхны зорилгоор ажиглаж болохгүй. Аль болох тослог өндөртэй, өтгөн тараг сонговол маш сайн маскны үүрэг гүйцэтгэж, үр дүнгээ хурдан өгдөг.
Таргаар дараах арьс арчилгааг хийж болно.
1. Арьс цайруулж, гэрэлтүүлэх
Таргийг арьсанд байнга түрхэж хэрэглэх буюу маск тавьснаар арьсны улайлтыг багасгаж, тайвшруулж, арьсны жигд бус өнгийг тэгшилж, сэвх нөсөөг багасгаж, эрчимтэй цайруулдаг. Маск тавихад ч тийм их тараг хэрэггүй. Танд 1-2 халбага өтгөн тараг байхад л хангалттай.
Үр дүнг бүр сайн болгоё, хурдан үр дүнд хүрье гэвэл хэдэн дусал лимоны эсвэл жүржийн шүүс хийхэд хангалттай. Эдгээр цитрусын төрлийн жимсний шүүс нь эрчимтэй цайруулах ач холбогдолтой ч хэт их шунан хэрэглэвэл арьс түлэх, гэмтээх, эмзэг болгон хуурайшуулах гэмтэй. Ингэсвэл арьс харин ч үрчлээтэх аюултай.
2. Арьсны нүхжилтийг багасгах
Арьсны нүхжилтийг багасгаж, агшаая гэвэл 1 халбага өтгөн таргийг нүүрэндээ жигд тараан түрхээрэй. 10-15 минутын дараа ихэнх нь арьсанд тэжээл болон шингэнэ. Үлдсэнийг нь хүйтэн усаар угааж арилгаарай.
Таргаа угаасны дараа арьс таталдах мэт мэдрэмж өгдөг тул чийгшүүлэгч шингэн эсвэл оливийн тос түрхсэн ч сайн нөлөө үзүүлдэг.
3. Батгагүй арьс
Батганаас ангижрах хамгийн хурдан арга бол тараг. Таргийг идэж, түрхэж болох тул бусад гоо сайхны бүтээгдэхүүнээс хавьгүй ашигтай. Аль ч тохиолдолд адилхан сайн үр дүн өгдөг. Ихэнхдээ тэжээл өгөх зорилгоор маск тавих нь бий. Тараг нь ислэг чанартай тул биед тань байгаа батганы эх үүсвэр болдог бактер болон нянг устгаж чаддаг. Ингэснээр батгажилтаас бүрэн ангижирч болно.
4. Үрчлээгүй толигор арьс
Таргийн бас нэг чухал ашигтай тал нь арьсыг чөлөөт урсгал радикалуудаас ангижруулах чадалтай тул арьсыг хамгаалж, хөгшрөлтөөс сэргийлснээр үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Үүнд таргийн гол үнэ цэн оршино.
Таргаар маск тавиад хаттал нь инээж, ярьж, нүүрнийхээ булчинг хөдөлгөж болохгүй. Ингэснээр сунаж хөдөлсөн арьсанд тараг хатаж арьсанд үрчлээ үүсч болзошгүй.
Таргаар хэрхэн маск буюу бигнүүр тавихыг доорх бичлэгээс хараарай.
Таргаар мөн биеэ арчилж болдог.
-Бие угаах зориулалттай ширүүн бээлийг бүлээн тарганд дүр. Энэ бээлийгээр биеэ тойрог хөдөлгөөнөөр үрж, арчаарай. Ийм иллэгийн ачаар арьсанд хүчилтөрөгч хангалттай очихын зэрэгцээ идэвхтэй бодисуудаар хангаж өгдөг. Таны арьс булбарай, зөөлхөн, торгомсог болно.
-Таргийг нүүр болон биеийн борлож харласан хэсэгт цагааруулагч маскны оронд ашиглаж болно. Үүний тулд ногоон цайнаас 5 хоолны халбагыг авч, жижиглэн нунтагла. Дээр нь 3 хоолны халбага тараг нэмж, сайн хутгах хэрэгтэй. Энэ маскаа нүүрэндээ түрхэж, 15 минут байлгаад арилгана. Тарагтай маск нь нүүр царайг цагааруулахаас гадна арьс холцруутаж, гуужих үед тустай.
Эх сурвалж: http://healthmunsta.hubpages.com/
Орчуулсан:

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505