Харилцаа, хандлага халдварладаг...

Twitter Print
2022 оны 08-р сар 25-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Хажуу хавирганд байгаа хүний хандлага халдварлаж байдаг тул зөв хүмүүстэй аль болох их цагийг өнгөрөө.

Эс аваас байнга гомдоллож байдаг, бусдыг шүүмжилж явдаг, идэж байгаа хоолоо, ханилсан нөхрөө, унаж буй машин, авч буй цалин, ажиллаж буй газраа муулдаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн хувьд ахуй амьдрал нь хичнээн сайжирсан ч, үнэ цэнийг нь хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй гэнэ.

Харин эсрэгээр жижигхэн ч гэсэн сайн сайхан зүйлийг олж хардаг, эерэг хандлагатай, эрч хүчтэй, амьдралдаа чин сэтгэлээсээ талархдаг хүмүүс бусдад ч өөрөө мэдэлгүйгээр эерэг энерги түгээж байдаг. Юм энгийн зүйлээс эхэлдэг бөгөөд харилцаа хандлагадаа өөрчлөлт хийгээд үз.

Хажууд нь байхаар үргэлж гомдол, бухимдал, хов жив, шүүмжлэл хуваалцаж байдаг нөхдөөс зайгаа барьж, эерэг уур амьсгал, инээд хөөр, эрч хүчийг эрхэмлэвэл дээр бус уу.

Уулзаад суухад нэгийг мэдэж авдаг, нэжгээдийг суралцдаг, сайхан эрч хүчээр цэнэглэгдээд гоё сэтгэгдэлтэй үлддэг хүмүүстэй аль болох цагийг өнгөрөөж байгаарай. Харилцаа хандлага гэдэг халдварладаг...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.