Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна

Twitter Print
2020 оны 10-р сар 23-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад  төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.

Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо

Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.47 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулсан юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,  

  1. Ж.Батбаясгалан

  2. Р.Дагва

  3. Ж.Алдаржавхлан

  4. Б.Пүрэвдагва

  5. С.Даваасүрэн

  6. М.Халиунбат

  7. Б.Мөнхбат

  8. Н.Баярчимэг

  9. Д.Энхтуяа

  10. Д.Бадарсан

  11. Д.Гантулга     нарыг сонголоо. Нийслэлийн ИТХ-ын  анхдугаар хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.