Таргалалт вирусээр халддаг гэв

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтөнд чимээгүй тахлын аюул дагуулаад байгаа таргалалттай тэмцэхэд анагаах ухааны салбарынхан онцгой анхааран ажиллах болсон. Таргалалтаас үүдэж янз бүрийн өвчин тэр дундаа чихрийн шижин, зүрх судасны эмгэг үүсэх үндсэн шалтгаан болоод зогсохгүй хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэцийн асуудалд ч ноцтой үр дагавар авчирч байгааг эрдэмтэд онцолжээ. 

Тэгвэл таргалалт вирусын халдвартай байж болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоосон байна. Тодруулбал эрдэмтэд хүний биеийн гэдэснээс бактерриофаг буюу нянгаар халдварласан вирусийг олж илрүүлжээ. Энэ вирус нь дэлхийн нийт хүн амын тал хувьд нь халдаж таргалалт, чихрийн шижин өвчний тархацыг хурдасгаж байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа аж. 

Р.Этүгэн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.