
Цаг агаарын хэт халууны улмаас дэлхийн зарим орнуудад олон хүн амиа алдаж байна. Ялангуяа Азийн орнуудад ирэх наймдугаар сар хүндхэн өнгөрөх бололтой. Гэхдээ өнөө жил харьцангуй бага аюул дагуулах юм.
Гэсэн ч энэ зуны хэт халуун эхэлснээс хойш Солонгост 6 хүн амь насаа алдаж 436 хүн халууны өвчин туссан байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 1.3 дахин их тоо юм.
Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны мэдээлэлснээр 5 сарын 29-7 сарын 18 хүртэл халуунаас шалтгаалан өвдсөн 436 хүн байгаа нь өнгөрсөн жилийн ижил өдрүүдтэй харьцуулахад 28.6%-аар их байна гэжээ.
Өнгөрсөн жил хэт халуунаас үүдэлтэй амь насаа алдсан хэрэг гараагүй бөгөөд энэ жил өнөөдрийг хүртэл 6 хүн нас баржээ.
2011-2020 он хүртэл сүүлийн 10 жил хэт халалтаас үүдэлтэй өвдсөн 15.372 хүн байсан бөгөөд үүнээс 143 хүн нь нас барсан байна.
Солонгос улсад ирэх наймдугаар сард хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа аж. Харин Солонгос улсын Цаг уурын урьдчилсан шинжилгээ, судалгааны газраас энэ тоо 2050 он гэхэд 50 хэм болтлоо өсөх болно хэмээн мэдээлжээ.
Харин 2050 онд тохиох халуун өдрүүдэд бороо орохгүй хуурай, халуун өдрүүд болох магадлал өндөр байгааг тэд мөн хэлсэн байна.
Үүнээс болж газар шороо, гол мөрөн хатаж, хорхой шавьжийн тоо нэмэгдэж, засмал зам халснаас болж явж байсан автомашиний дугуй хагарч, төмөр замын төмрөн замууд далийн томоохон осол гарна гэх мэт хэт халуунаас болж амь насаа алдах иргэдийн тоо нэг зундаа 10 мянга орчим болно гэж тооцоолсон байна.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.