Манай бөхчүүд 2 алт, 3 хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2014 оны 07-р сар 29-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотын “Тараз-Арена” спортын цогцолборт энэ сарын 26-27-ны өдөр тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн III олон улсын тэмцээн боллоо.

Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Гүрж, Иран, Итали, Канад, Казахстан, Канад, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Украин зэрэг 11 орны 120 орчим бөхчүүд өрсөлдсөн байна. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгож тэрчлэн жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1 мянган ам.доллараар урамшуулсан байна.

Манай бөхчүүд энэ тэмцээнд гурав дахь удаагаа оролцож 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран шувтаргын барилдаанд нутгийн бөх Д.Жумагазиевийг 4:3 онооны харьцаагаар, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн шувтаргын барилдаанд мөн нутгийн бөх И.Азизовыг 11:7 онооны харьцаагаар ялж алт, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Тэмцээний дүн

57 кг

1. Сана Артас /Казахстан/

2. Дильшод Мансуров /Узбек, дэлхийн хошой аварга/

3. Эрдэнэбатын Бэхбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг дэхьЦагдаагийн III хэлтсийн дэд ахлагч, дэлхийн залуучуудын аварга/

3. Солтан Мохаммад /Иран/

61 кг

1. Дуалет Ниязбеков /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт/

2. Алилет Маматаев /Киргиз/

3. Расул Калиев /Казахстан/

3. Нурлан Турган /Казахстан/

65 кг

1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/

2. Даурен Жумагазиев /Казахстан, азийн аварга/

3. Маркез Франк Чамизо /Итали/

3. Ихтиор Наврузов /Узбек/

70 кг

1. Нурлан Бекжанов /Казахстан/

2. Данияр Кайсанов /Казахстан/

3. Болат Сакаев /Казахстан/

3. Цотне Барамизе /Казахстан/

74 кг

1. Галымжан Усербаев /Казахстан/

2. Жигер Закиров /Казахстан/

3. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб/

3. Доржваанчигийн Гомбодорж /”Хангай” клуб/

86 кг

1. Оргодолын Үйтүмэн /”Аврагч” спорт хороо/

2. Ислам Азизов /Казахстан/

3. Дулат Аханов /Казахстан/

3. Дмитрий Рошнюк /Украин/

97 кг

1. Ермухамет Инкар /Казахстан/

2. Дато Керашвили /Гүрж/

3. Алихан Жумаев /Казахстан/

3. Рустам Искандари /Тажик/

125 кг

1. Дмитрий Попов

2. Давита Мозаманашвили /Гүрж/

3. Ержан Дуйсенбеков /Казахстан/

3. Асхата Кусепов /Казахстан/

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.