“Сакраменто Кингз” зуны лигт түрүүллээ

Twitter Print
2014 оны 07-р сар 29-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн зуны лигт “Сакраменто Кингз” баг түрүүллээ. Тэд аваргын төлөө “Хьюстон Рокетс”-ыг 77:68-аар хожсон юм. Шигшээ тоглолтонд “Ноёдууд”-аас Р.МакКалум 29 оноо, 9 самбар, Р.Жеймс 12 оноо, Н.Стаускас 10 оноо авсан бол “Пуужингууд”-аас  Н.Жонсон 17 оноо, И.Канаан 15 оноо, Т.Блейк 10 самбар, 6 оноогоор багийн нөхдөө тэргүүлжээ. Улиралд багууд долоон тоглолт хийсэн бөгөөд шөвгийн наймд “Сакраменто Кингз”-“Чикаго Буллз” 80:61, “Хьюстон Рокетс”-“Нью Йорк Никс” 78:71, “Вашингтон Визардс”-“Сан Антонио Сперс” 95:94, “Шарлотте Бобкетс”-“Нью Йорк Никс” 82:79-өөр тус тус хожсон. Харин хагас шигшээд “Сакраменто Кингз”-“Вашингтон Визардс” 74:62, “Хьюстон Рокетс”-“Шарлотте Бобкетс” 83:79-өөр хожсон байна.

Зуны лигийн “Үнэ цэнэтэй” тоглогчоор “Вашингтон”-ы Г.Райс тодорчээ. Тэрээр хасагдах шатанд дунджаар 25 оноо, 7.8 самбар, 2.5 бөмбөг таслалт гүйцэтгэжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.