Савны хазайлтын тухай

Twitter Print
2020 оны 01-р сар 08-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс сав хэрхэн хазайдаг мөн ямар шинж тэмдэг илэрдэг, ямар хор хөнөөлтэй талаар мэдлэг маш хомс байна. Хазайлт үүсэх шалтгаан нь аарцагны гажилт, унаж бэртэх, огцом хий гишгэх, хүн юм өргөх зэрэгт сав хазайдаг.

Шинж тэмдэг нь: 

  • Сав зүүн тийш хазайвал сарын тэмдэг ирэхдээ ууц нуруугаар өвдөх, толгой өвдөх, хөшиж хөөрөх, хамаг бие шархирч өвдөх, хэмжээ нэг бол их эсвэл бага ирдэг болох. 

  • Сав баруун тийш хазайвал мөчлөг алдагдах, олон хоног ирэх, эсвэл цөөн хоног ирэх эрт цэвэрших. 

Таны сарын тэмдэг ирэхдээ мөчлөг алдагддаг эсвэл ирэхдээ өвдөлт зовиуртай ирдэг бол сав тань хазгай байна гэж ойлгож болно. Сав хазайгаад удаж архагшвал жирэмслэх магадлал буурч үр тогтохгүй байх, тонус их өгөх, зулбах, өсөлтгүй ураг болох, хөөрч хөшиж даралт ихсэх, нүдний хараанд өөрчлөлт орох, хөхний бэрсүү үүсэх магадлал өндөр болдог тул та заавал саваа заавал тэгшлэх хэрэгтэй.

Эмнэл зүй: Сав хазайх нь механик өөрчлөлт тул эм тариагаар эмчлэгдэж тэгширдэггүй. Бариа заслын аргаар тэгширдэг тул та заавал бариа заслын мэргэжлийн бариачид хандаарай.

Уламжлалт анагаах ухааны төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.