Икер Английг сонирхож байна

Twitter Print
2014 оны 07-р сар 29-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Испанийн шигшээ баг болон “Реал Мадрид” клубын хаалгач И.Касильяс “Арсенал”-д ирэхэд ойрхон байна. 2000 оноос хойш Эзэн хааны багт тоглож “Аваргуудын лиг”-т 2002, 2014 онд хоёр удаа түрүүлж, улсынхаа аваргыг 5 удаа хүртсэн Икер ирэх улирлаас сэлгээний сандалд сууж магадгүй байгаа. Ур чадвар нь харих болоогүй шилдэг хаалгач маань сэлгээний сандалд бүтэн улирлыг дуусгахгүйн тулд А.Венгерт “Их буучд”-ын бүрэлдэхүүнд очиход татгалзах зүйлгүй гэж хэлжээ.

Гэхдээ 2017 он хүртэл “Реал”-тай гэрээ байгуулсан тэрээр “Арсенал”-д үнэгүй очих болзолтой аж. Испанийн багтай гурван жилийн гэрээ дутуу байгаа учир тоглогч багаа солихоор бол зөрүү мөнгийг авч байгаа багт нь өгөхгүй гэсэн дүрмийн дагуу энэ наймаа хийгдэж болно гэдгийг Мадридын агент уламжилсан байна.

Икер улсынхаа шигшээ багт 2000 оноос хойш тоглож 2008, 2012 оны Европын аварга, 2010 оны дэлхийн аварга, 2013 оны тив хоорондын цомын мөнгөн медаль хүртсэн манай гарагийн шилдэг хаалгач юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.