Төслийн 600 орчим нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан зээл авна

Twitter Print
2014 оны 07-р сар 28-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Хөдөлмөрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдээлэл өглөө.

Экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслөөс 2 тэрбум төгрөгөөс бага санхүүжилт хүссэн төслүүдийн санхүүжилтийг Хөдөлмөрийн яамны харъяа ЖДҮХС-гаар дамжуулан олгохоор Засгийн газар энэ оны 6 дугаар сарын 3-ны өдөр шийдвэрлэсэн. Энэ зориулалтаар тус санд эхний ээлжинд 100 тэрбум төгрөг байршуулаад байгаа юм.

Зээл олголтыг хөнгөвчилсөн дээрх шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 37 аж ахуйн нэгжид 19,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоход бэлэн болсныг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин танилцууллаа.

888 төслийн 600 орчим нь 2 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн учир ЖДҮХС-гаар дамжуулан зээлээ авна. Үүний тулд Засгийн газраас шалгаруулсан төслүүдийн тоонд багтсан тухай тодорхойлолт бичгийг ЖДҮХС-гаас авч, өөрсдийн харилцдаг арилжааны банкиндаа зээлийн материал бүрдүүлэн өгөх учиртай. 888 төслийн жагсаалтад багтсан аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн яамны 105 өрөөнд ирж тодорхойлолт гаргуулан аваад 8 дугаар сарын 30-ны дотор Зээлийн хорооны шийдвэрээ ЖДҮХС-д ирүүлэх учиртайг тус сангаас сонордууллаа.

Түүнчлэн, барьцаа хөрөнгө хүрэхгүйгээс зээлээ авч чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх боломжтойг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Санхүүгийн хэлтсийн дарга Ч.Цасчихэр мэдээллээ. Олгох зээлийн 60 хүртэлх хувьд, 250 сая төгрөгт багтаан Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах юм байна. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.