Хамба лам, доктор С.Нэргүй: Бумба тахиснаар идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай

Twitter Print
2014 оны 07-р сар 28-нд 18:01 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүргийн бурхан шашны “Сайн Номуун” хийд өнгөрөгч оноос эхлэн Энэтхэгийн “Гоман”, “Сэра” номын их хүрээний эрдэмтэн лам, хувилгаан тэргүүт гивш маарамба, лам нарын хамтаар “Түмэн” бумбаны тахилгыг жил бүр уламжлал болгон сүсэгтэн олон түмэнд зориулан тахиж байхаар шийдвэрлэсэн билээ.

Энэ дагуу “Сайн Номуун” хийд “Түмэн” бумбаны тахилгыг хоёр дахь жилдээ Их Эзэн Чингис хааны алтан ургийн тайж язгууртны шүтэж ирсэн Тайжийн их Өндөр хайрханы өвөрт амжилттай зохион байгууллаа.

Гурван өдрийн турш хуран үйлдсэн энэхүү буяны арвин үйлсэд сүсэгтэн олон хот, хөдөөгөөс олноор хуран цугласан байлаа.

Түүнчлэн энэ үеэр эртний түүхт “Тайж” хайрханыг тахиж, бэсрэг наадам зохион байгуулсан бөгөөд хүчит 64 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Завхан аймгийн харъяат “Алдар” нийгэмлэгийн бөх, сумын заан н.Бямбадорж түрүүлж, Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат аймгийн харцага н.Мэндсайхан нар үзүүрлэлээ. Мөн хурдан хурц морьдууд нь эрэмгий шандасаа шагшуулсан юм.

Ийнхүү “Түмэн” бумбаны тахилга сүсэгтэн олны бие, хэл, сэтгэлийг амирлуулж, цэнгэл эдлүүлсэн шашин соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулалт дэг журамтай сайхан боллоо. 

Хамба лам, доктор С.Нэргүй

“Түмэн” бумбаны тахилгыг  “Сайн Номуун” хийдээс  жил бүр сүсэгтэн олон түмэндээ зориулан хурдаг уу?

Өнгөрсөн жилээс эхлэн “Сайн номуун” хийд нь Энэтхэгийн  “Гоман” дацангийн эрдэмтэн лам нарын хамтаар “Түмэн” бумбаны тахилгыг жил бүр уламжлал болгон сүсэгтэн олон түмэндээ зориулан хуран үйлдэж, тахиж байхаар шийдвэрлэсэн.

Энэ жил хоёр дахь удаагийн тахилга болж байна. Цаашдаа жил бүр “Түмэн” бумбаны тахилгыг бүтээн тахиж байх тул Бумбаны тахилгад бумбаа ёсчилон тахиулсан сүсэгтэн олон гурван  жил дараалан энэхүү тахилгыг давтан үйлдэх ёстой.

Энэ жилийн Бумбаны тахилгыг Чингисийн алтан үеэс шүтэж ирсэн газар хийж байгаагаар онцлогтой юу?

Энэ жилийн тахилгын хувьд их онцгой, өвөрмөц, ач холбогдолтой тахилга болж байна. Өнгөрсөн жил “Сайн номуун” хийдэд болж байсан бол энэ жил илүү өргөн хүрээтэй, олныг хамарсан Тайжийн их Өндөр хайрхандаа хийж байна. “Тайж” хайрхан маань Чингис хааны алтан ургийн тайж язгууртан тахиж ирсэн ийм сайхан хайрхан байгаа юм. Манай хийдийн лам нар 2000 оноос хойш түүх, уламжлалт ёс заншлынх нь дагуу нутгийн ард иргэд, өвгөд хөгшчүүдээс ам дамжсан яриа, тэдний үүх түүхээс үндэслэн тахилгыг шинээр зохион байгуулж босгосон. Энэ жил 14 дэх удаагийн тахилга боллоо. Харин Бумбаны тахилгатай өнгөрсөн жилээс хавсран хийж байна. Тэр дундаа бумбагүй айл өрх гэж бараг байхгүй болсон.

Бумба гэдэг бол их бэлгэдлийн мөн чанартай хүмүүсийн эд эдлэл, ахуй амьдрал, сайн сайхныг бэлэгддэг эд юм. Сүүлийн үед олон бумбатай айл өрх, сүсэгтэн олон олширч байгаа тул энэ бумбаны талаар зөв ойлголт өгөх, мэдлэг олгох, бумба гэж юу байдаг мөн чанарыг ойлгуулах үүднээс бидний зохион байгуулж буй арга хэмжээний гол ач холбогдол оршиж байгаа юм.

Сүсэгтэн олон Бумбаны тахилга үйлдэхэд юуг анхаарах ёстой вэ?

Бумбаны талаарх ёс заншил, зан үйл их нарийн. Ном ёсны дагуу байх ёстой. Бумбыг бүтээхээс эхлээд айл гэрт залагдах хүртэл маш хүндэтгэлтэй хандах ёстой. Учир нь бумбанд бэлгэдлийн чанартай эд эдлэл, бидний амьдарч буй хорвоо дэлхийн өнгөтэй өөдтэй, сайн сайхан бүхний дээжис, ховор нандин зүйл бүгд багтсан байдаг учраас хүндэтгэн шүтэж явах хэрэгтэй. Бумбыг газарт тавих, хир буртаг шороо тоостой орчинд байлгаж болохгүй. Учир нь бумба нь айл гэрийн эд, эдлэл хишиг буяны тэнгэр орших ариун сав гэж үздэг тул нандин байх ёстой.  

Яагаад “Түмэн” бумбаны тахилга гэж нэрийдсэн бэ?

Энэ нь ганцхан бурханы бумбаны тахилга биш юм. Зургаан гол бурханы бумбаны тахилгуудыг нэгтгэн “Түмэн” бумбаны тахилга хийсэнтэй дүйцэхүйц хэмжээний тахилга хэмээн нэрлэдэг учиртай.

Бумбыг тахиулснаар орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай.

Гурван өдөр үргэлжилсэн “Түмэн” бумбаны тахилгад нийт хичнээн лам хуврага оролцож байна?

Бумбаны тахилгад Энэтхэгийн “Гоман”, “Сэра” хэмээх номын их хүрээний эрдэмтэн зэрэг 10-аад лам нар оролцож байна. Бумбыг тахих шүтэх номын ёс заншлаар 14 дүгээр Далай ламын ёс журмын дагуу тахиж буйгаар илүү онцлогтой. Мөн Энэтхэгийн сүм дуганаас эрдэм мэдлэгтэй, шашны өндөр зэргэмтэй лам нар хүрэлцэн ирж Бумбаны тахилгыг хоёр дахь жилдээ сүсэгтэн ард түмэндээ зориулан хурж байна.

Тэгэхээр цаашдаа энэ хайрхандаа жил бүр Бумбаны тахилга болох уу?

Энэ жилийн хувьд яагаад ийм газар сонгосон гэдэг нь их утга учиртай. Манай хийдийн түвд багш нар энэ жилийнхээ тахилгыг сүм хийдээс тустаа Хайрханы овоонд сүсэгтэн түмнийхээ хүрээнд тэмдэглэх санал гаргасан учраас ийнхүү гурван өдрийн турш өргөн дэлгэр тэмдэглэж байна. Цаашдаа энэ хайрхандаа үргэлжлүүлэн тахих болно.

Та сүсэгтэн олондоо хандаж юу хэлэх вэ?

Гурван өдрийн турш олон бурхадын бумбыг бүтээж, тахилгыг хийлээ. Бумба тахисны ач тус гэдэг их ач холбогдолтой, сайн сайхан зүйл байдаг. Бумбаа тахиулсан сүсэгтэн олон өнөөдрөөс эхлэн тахиулсан бумбаны ач тусаар хишиг буян нь хурж, олз омогтой, санасан үйл бүхэн нь бүтэж хотол олноороо амар амгалан байх тэр үүд хаалга нь нээлттэй байх болно. 

 

Бумба түүний утга учир

Эд зүйлс болон эрдэнэс, рашаан, ус зэргийг агуулан хадгалдаг амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн савыг Бумба гэнэ. Бумба дотроо олон янз байна. Тухайлбал Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь эх, Лусын мөн түүнчлэн Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн, Угаалгын зэрэг олон янз байх бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөр өөр утга санаа зорилгыг агуулдаг. Үүнээс эдийн бумбыг дотор нь тусгайлан бэлдсэн зай, зий болон үнэт эрдэнэсийн дээжис мөн олон төрлийн будаа, үнэртэн, үр зэргийг судар номонд заасан ёс горимын дагуу хийж бүтээгээд тусгайлсан уншилагаар равнай үйлдэж бүтээл хийдэг. 

     

Намсрай бурханы бумба

     Намсрай бурхны бумбыг бүтээн залж тахисны ач тус нь аливаа бүхний хишиг буян, эд эдлэлийг хурайлан дуудаж элдэв өлзий бусыг арилган ертөнц дэх түмэн зүйлийн ядуурал хоосролоос бүрэн ангижруулж эд эдлэл хишиг буянаар цаг ямагт тэтгэж байхыг бэлэгдсэн байдаг тул бүтээн залж шүтэх нь нэн тустай.

Үүний бүтээлийн тарни нь Ум Вээ Шарма Наяа Суухай.                                                     

Гонгор бурханы бумба

     Гонгорын  бумбыг  шүтэхийн ач тус нь есөн ариун хүслээр эрдэм  билэг, нас, хишиг  буяны  үйл зөнгөөрөө  ундран дэлгэрч, ариун цагаан буян бүгдийг хурайлан асгаруулж байхын бэлэгдэлтэй төдийгүй Гонгор бурханы бумбыг бүтээж залсан газар орон, айл өрх бүхэнд үгүйрэл хоосролын үйл бүхэн хаагдаж, үр удам хойч үе бүхэндээ хишиг буян нь өрнөн дэлгэрч, өөдлөн дэвжиж байхын ерөөлтэй бөгөөд гол утга санаа нь хүмүүний үйлдсэн арван цагаан буяныг цаг алгасалгүй үе удам дамжуулан дэлгэрүүлж байх тул үүнийг бүтээн залсны ач тусаар хотлоороо цаглашгүй их буян хишиг хурайлдаг увдистай.

     Үүний бүтээлийн тарни нь Ум Гүрү Маха Гала Хара ни Са Сидин За.

 

Замбала бурханы бумба

     Замбала бурхны бумба бүтээн залахын ач тус нь нэн их бөгөөд үүнийг ихэвчлэн ариун цагаан хөдөлмөр, буянтай үйл бүхнийг үйлдэж, ашиг оролого олж байгаа эрхэм хүмүүний мөнгөн сан хөмрөгийг дэлгэрүүлэхэд бүтээн залдаг учиртай. Иймд бусдын тусын тулд ариун үйлс, ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй хэн хүн бүхэн энэхүү Замбала бурханы ариун бумбыг бүтээлгэн ёсчлон тахиваас сайн үйл бүхнээр олсон мөнгө төгрөг нь хурайлан тогтож , бие нас болон  эд эрхтний хүч нь дэлгэрч мөнгөний эзэн Замбала бурханы хайр ивээл адис жинлаваар өнгөжин жавхаажиж өрнөн дэлгэрч, эд мөнгөний гарлагагүй мөнгөн сан хөмрөг нь үржин дэлгэрч байхын увдистай болой.

     Үүний бүтээлийн тарни нь Ум Замбала Залин Даяа Суухай.

Ногоон дарь эхийн бумба

     Ногоон  дарь эхийн  бумба нь 21-н ногоон дарь  эх  бурхны  үүднээс бүтээсэн байдаг бөгөөд ихэвчлэн насны буян хишиг тогтоож нас уртасгахыг бэлэгдэн залдаг ба үүнийг насны бумба гэх нь ч бий. Ялангуяа бага насны хүүхнүүдийн өвчин эмгэг, ад зэтгэр зэргийг хаах ба хөгшид, эмэгтэйчүүд, эхчүүдийн насан хутаг дэлгэрч амар амгалан төрөх хийгээд үрийн заяаг тогтоон дэлгэрүүлж, насан бие бататгах үүднээс хурайлан бүтээдэг. Ногоон дарь эхийн бумба залсан газар оронд буяны сэтгэлээр санасан аливаа ажил үйлс зөнгөөрөө бүтэж хишиг буян дэлгэрч амь насан дэлгэрэхийн нигууртай тул ёсчлон тахин шүтвээс нэн зохилтой болой.

     Үүний бүтээлийн тарни нь  Ум Дари Дү Дари Дүрэ Суухай. 

Лусын бумба

     Лусын бумбыг газар орны эзэн лус савдгын үүднээс бүтээл хийж залдаг бөгөөд лусын бумбыг ихэвчлэн догшин газар ус, лус савдгыг аргадах, баясгах зэрээр лус оршсон уул овоо, газар усанд зориулан бүтээнэ. Мөн түүнчлэн шинээр барилга байшин, сүм дугана бүтээх зэрэгт зориулахаас гадна газрын эд баялагыг ашиглаж байгаа үйл бүхэнд зориулан тахихад нэн сайн. Үүнийг байгууллага болон орон гэртээ залваас лусын хорлол хөнөөл үл халдах бөгөөд хишиг буяныг хурайлан дуудна. Газар орны эзэд, лус савдаг тэргүүтэнүүд нь хүний энэ насны ажил үйлс, хишиг буяныг дэлгэрүүлэхэд тусалдаг тул лусын бумбыг шүтэн залсаны ач тус нэн их.

     Үүний бүтээлийн тарни нь Дадяата Ум Дата Гада Вага Вана Нага Раза Шара Адис Тиди На Адис Тиди Суухай.

Эдийн бумба

Эдийн бумба нь бүтээлийн хувьд дээрх олон төрлийн бурхад болох Намсрай, Гонгор, Замбала, Ногоон дарь эх, Лусын бумба зэргийг бүтээхэд ордог ариун нандин зай, зий, эрдэнэ, амуу, юнгар зэрэг гайхамшигт хольц жорнуудыг нэгтгэн дээрх бурхнуудын бүтээлийг урин залж дүвэлсэн бумбануудыг эдийн бумба гэж нэрлэж байгаа болно. Эдийн бумбыг шүтсэний ач тус нь дээрхи олон төрлийн бурхдын бүтээлийн бумбануудыг бүгдийг нь нэгтгэн шүтсэнтэй агаар нэгэн адил бөгөөд хүмүүний энэ болон хойч үеийн цаглашгүй их хишиг буян, амь нас, эд эдлэлийг дэлгэрүүлэн үгээгүй ядуу хоосны гэмийг арилгаж бүхнийг амирлуулж гарзын үүдийг хааж хишиг буяныг 10 цагаан замаар нь аривжуулан дэлгэрүүлдэг учраас дээдлэн шүтэх нь нэн чухал болой.

Үүний бүтээлийн тарни нь Ум Барма Дүда Арьяа Замбала Чинда Яа Суухай.

 

Бумба бүтээх

Бумбаны хоосон саванд олон төрлийн зай, төрөл бүрийн бурханы дээж, есөн эрдэнэ, үнэт эдлэлийн дээжис, амттан, олон төрлийн үнэртэн зэргийг нэгтгэн хольж хийгээд битүүмжлэн таглах 5 өнгийн торго даавуу зэргээр хучих 5 өнгийн утсаар асарлан баглах лац, тэмдэг тавьж уншлага, равнай үйлдэхэд бэлэн болсоныг бумба бүтээх гэж нэрлэнэ. 5 өнгийн хучлага нь 5 тансаг идээ 5 махбодийн бэлэгдэл болдог учиртай.

Бумба равнайлах

Дээрх олон төрлийн эд зүйлийг нэгтгэн хольсон бумбанд зориулан тусгайлан уншлага уншихыг равнайлах гэж нэрлэж байгаа болно. Равнай гэдэг нь “Машид оршоох” гэсэн утгатай төвд үг бөгөөд бурхадын адис жинлав, шид бүтээлийг бурхадын болон эд зүйлст сайн энерги оршоохыг хэлж байгаа болно.

Бумба бүтээх уншлага

Бумбаны бүтээлийн уншлага гэдэг нь тухайн бурхадын өмнөөс нэрлэн бүтээсэн бумбануудад зориулан уншлага үйлдэхийг бумбаны бүтээлийн уншлага гэж нэрлэж байгаа болно. Тухайлбал, Намсрай бурханы өмнөөс бүтээсэн бумбанд Намсрай бурханы уншлага, Гонгорын бумбанд Гонгор бурханы, Ногоон дарь эхэд дарь эхийн уншлага, Лусын бумба болон эдийн бумба зэрэгт тухайлсан бурхадыг тахил өргөх уншлага үйлдэх нь бумбаны бүтээлийн уншлага болно.

Бумбаны тахилга

Бумбаны тахилга үйлдэхэд хэд хэдэн чухал зүйлүүдийг анхаарах ёстой бөгөөд юун түрүүнд бумбаны тахилгыг үйлдэж байгаа лам хуврагууд тухайн тахилгын хугацаанд мацаг барьж махан хоол идэхгүй байх төдийгүй цагаан хоолоор хооллох тахилгыг хийх ёстой мөн түүнээс гадна бумба тахиулж буй бумбанд эзэд хэд хэдэн чухал зүйлүүдийг мөн анхаарах ёстой ба тухайн залж тахиулах гэж авч ирж буй бумбандаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.42) 2017-05-26 22:20
      • 0
      • 0

      Жинхэнэ монгол ёс зан заншил бурханы шашинтай маш их холбоотой шинэлэг санаа сайхан арга хэмжээ болсоон

      Хариулах

    • mongol hun

      (49.0.186.44) 2016-02-28 14:11
      • 0
      • 1

      End zuwhun bumba tahihiin yos zanshil tuunii ashig tusiig uguulsen bolhoos bish heniig ch zugeer suuj bgaad bayjin ene ter geegui bn !!yumaa sain unshaad buren guitsed oilgo !!burhanii shawi lam huwraguudiig ta nar shig hog shasrnuud shuumjildguil bh shuu !!bodwol erguu hristuud n koment bichsen bhdaa !@

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.129) 2015-10-22 19:05
      • 1
      • 0

      галзуу хүнд доктор цол өгдөг юм байхдаа юу ч хийхгүй вааранд мөргөөд баяжина гэдэг шинжлэх ухаан мөн үү

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.239) 2015-05-02 20:20
      • 0
      • 0

      Яа яршиг.Бумбаар тархи угаах нь уу.Болъё хө.

      Хариулах

    • Зочин

      (24.18.84.84) 2015-04-26 06:54
      • 0
      • 0

      Soliorol tarhi ugaalt,heseghen hunii ami zogooh arga, shavar vaar hiigeed duhaa halzartal morgood bai bayjinaa hugjinuu hun chanar chin deeshilnee yanaa da ene yaduu setgehuig.!!!!ternii orond naad uul usniii hog baasiig arhinii shiliig tseverleech,jijighen boltugai zurh setgelee tseverlej bie bie ruugee harj inee,negende uram ug,.lam nar bol yamar ch baylag buteegch bish ue ued munhruulagch bsn ...ter Tuvdiig har, ochij uz, niigem setgehuin hotsrogdliig l shuteed humuusiig angal ruu yavuulaad bh yumaa, tanin medehuin humuujliin yamar ach hol bnaa ?..?..?ENe ed shidendee erdsen mungutei mungugui humuujilgui es surtahuungui hun mongold olon bna yanaa da

      Хариулах

    • unshigch

      (188.61.48.12) 2014-12-21 17:34
      • 0
      • 0

      uhryyded iim soiol irgenshil ni iag taarna. yhryyd zygeer suuj baigaad l baiajih hyseltei. bichig ysegt tailagdsan gedeg ni hudlaa. shinjleh uhaan sursnii ashig tus ni iu ch baihgui maluud. duhaa tsoortol morgoj shar huvalzuudiig tejeej baihdaa taarsan maluud. byh iaduu ornuud iimerhyy balai iumiig odor byr zohion baiguulj duhaa tsoortol morgovch urgelj guilgachin amidardag

      Хариулах

    • free

      (70.27.243.225) 2014-10-19 20:36
      • 0
      • 0

      Baahan amarhan zugeer suuj bgaad bayajah huseleer duuren hoorhii genen ard tumen yumdaa.

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.20) 2014-08-05 09:04
      • 0
      • 0

      Нэргуй хамбатанд баяр хургэж сайн сайхныг хусъе. Сайхан болсон шуу

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.20) 2014-08-04 00:26
      • 0
      • 0

      Сайхан Арга хэмжээ зохиосон байна лээ их ерген дэлгэр болсон олон ч сусэгтэн цугалсан байсан

      Хариулах

    • Зочин

      (84.129.158.15) 2014-08-01 00:41
      • 0
      • 0

      zee tumen bomboonii bayart mori uralduulj buh bartaldana

      Хариулах

    • Зочин

      (203.91.118.178) 2014-07-31 08:46
      • 0
      • 0

      Нэргүйг асман лам гэдгээр нь сайн мэдэх юм байна даа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2014-07-29 16:34
      • 0
      • 0

      утсаар ярьж явсан юм гэнэ лээ хөөрхий. Toyota Prius машиныхаа хажууд утсаар яриад зогсож байгаад аянганд нирвүүлсэн гэсэн. Аянга зайлуулагч байхгүйн гай бас цахилгаан машины хажууд байсан учраас аянга буусан байх. Тэгэхээр машин бас осолтой шүү.

      Хариулах

    • иргэн.

      (202.126.91.171) 2014-07-29 15:52
      • 0
      • 0

      баларсан юм болжээ. бумба тахиулж баяжих гэсэн биш амь насаа алдсан байна ш дээ. тун харамсалтай юм болжээ. тэнгэр хангайг ямар мэдэх биш дээ. цаг агаарынхан бас их муу байна шүү. яагаад ганцхан хүн лүү буудаг байнаа аянга татах ямар нэгэн юмтай л явж дээ. эсвэл утсаар ярьж байсан юм бол уу

      Хариулах

    • buun biznes umaa

      (103.26.193.4) 2014-07-29 00:47
      • 0
      • 0

      baahan bumba zarah nee

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.242) 2014-07-28 22:29
      • 0
      • 0

      yum meddeg lam nar yum boluu. Hagas buten saind chini Nalaihad 5 hun ayngand tsohiulj 1 hun nas barsan baina lee. Bas 3 hun uurhaid nas barsan geheer ed tenger burhaniig hilegnuuleed zadruulchihsan yum bishuu. Yadarsan humuusiin setgel zui dee heden bumbugur tagtai sav beldeed ta mungutei bolno geed baival hun buhen avaad mungutei bolchihmoor baina. Hun shunaltai bayjihiin huseltei yum chini am buliinhee toogoor ch avahiig bodno Ingelee geed yaduus olshrood hangai delhii uur hilengee gargaad baigaad yu gej uzeh ve. End chini idee budaa beldsen geed bayr naadam bolhoor hogondoo daragddag shig bolgochihson baihad bumba uilchleed humuusiig ayngand tsohuilchihsan yum boluu

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.105) 2014-07-28 21:26
      • 0
      • 0

      Далай лам болохгүй гээд байхад яаж байгаа юм бол.

      Хариулах