
Зурган дээрх уралдаанд Кенийн тамирчин Абел Мутай барианаас хэдхэн метрийн зайтай байхдаа, бариаг тэмдэглэсэн пайзыг андуурч, уралдаан дууссан гэж бодоод гүйхээ зогсоожээ.
Тэр үед Испанийн тамирчин Иван Фернандез яг түүний хажууд гүйж байсан бөгөөд юу болоод байгааг ухаарч, Кени тамирчин руу үргэлжлүүлэн гүй гэж хашгирч эхэллээ.
Гэвч Мутай испани хэл мэдэхгүй болохоор түүний юу хэлж байгааг ойлгосонгүй. Харин испани тамирчин Мутайг түлхсээр барианд оруулж, тэрээр ялалт байгууллаа.
Сэтгүүлч: "Яагаад ийм зүйл хийсэн юм бэ?" гэхэд
Иван: "Миний мөрөөдөл бол хэзээ нэгэн цагт бид ийм хамтын нийгэмд амьдрах юм" гэж хариуллаа.
Сэтгүүлч: "Та яагаад Кени тамирчныг ялуулсан юм? " гэж асуухад
Иван: "Би түүнийг ялуулаагүй ээ. Тэр угаасаа ялах байсан" гэв.
Сэтгүүлч: "Гэхдээ та ялж болох л байсан шүү дээ" гэхэд
Иван: "Тэгвэл миний ялалтын үнэ цэнэ юунд орших вэ?
Миний медаль ямар гавьяатай вэ?
Миний ээж энэ талаар юу гэж бодох бол?" хэмээн хариулсан гэдэг.
Хорвоогоор дүүрэн гайхалтай хүмүүс бий.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.