Шинэ озэки Гоэйдо

2014 оны 07-р сар 28-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сумогийн Нагоя башё өчигдөр өндөрлөж 69 дэх их аварга Хакухо 30 дахь удаагаа түрүүлж түүхэнд гуравт орох амжилт үзүүлсэн. Мөн 2006 оны нэгдүгээр сараас хойш Япон бөх түрүүлээгүй хэвээр байна. Эх нутагт гадаадын бөх ноёрхож эзэн хааны цомыг харийн хүн авч байгаа нь Япончуудад таатай санагдахгүй байгаа нь мэдээж. Энэ байдлыг сумогийн холбоо анхааралдаа авч Кисэносато, Котошигикү нарт түрүүлээгүй ч озэки цол олгосон. Тэгвэл Нагоягийн тэмцээнд 12 давж 3 унасан сэкиваки Гоэйдод озэки цол олгоно хэмээн сумогийн холбоо мэдэгдлээ. Гэхдээ яг шийдсэн асуудал биш энэ долоо хоногт болох хуралдаанаар шийлвэрлэх юм.

Сумогийн дээд зиндаанд озэки цол олгох болзол нь гурван тэмцээн дараалан 11-ээс дээш давах, эсвэл гурван башёгийн давсан даваа нь 33 болох, нэг удаа түрүүлбэл озэки цол олгоно гэж заасан байдаг. Харин Гоэйдо сүүлийн гурван башё нийлээд 32 даваа авсан байгаа ч Япон озэки төрүүлэх хүсэлтэй байгаа нь ойлгомжтой.

Өдгөө 28 настай Гоэйдогий жинхэнэ нэр нь Готаро Савай, Осака хотод 1986 оны дөрөвдүгээр сарын 6-нд төржээ. 2005 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумод элсэн орж макүшитад 2, сандамэд 1, жонокүчид 1 удаа түрүүлсэн. 2007 он есдүгээр сард дээд зиндаанд анх удаа барилдаж тэр башёдоо 11 даваа авч, дайчин барилдааны шагнал хүртсэн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан аж. 2010 оны нэгдүгээр сард маэгаширагийн хоёр дээр эрэмблэгдэн барилдаж ёкозүна Асашёорюүг өвдөг шороодуулж нэг удаа “алтан од” шагнал авсан байна. Мөн сүүлийн 14 башё дараалан сэкиваки цолтой барилдаж озэки цол хүртэх боломжтой гэдгээ харуулсан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.