Манай дэлхий 15 жилийн дараа сүйрнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 28-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Дэлхий сүйрэх цаг хугацааг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Тодруулбал Гринвичийн цагаар 2029 оны тавдугаар сарын 13-ны баасан гарагийн үүрийн 04:36 минутанд гэнэ. Сүйрэх гол шалтгаан нь өөртөө 65 мянган атомын бөмбөгтэй тэнцэх энерги агуулагч, 50 сая тонн жинтэй, 320 метрийн голчтой “Apophis” солир сарны тойрог замаас гарч дэлхий рүү цагт 45 мянган км\цагийн хурдтай хурдалж яваа аж. “Энэ бол манай гараг ертөнцөд үнэхээр аюул таригч эд. Тиймээс хэрэв энэ солир манай дэлхий дээр унавал 16 км секундын хурдтай унана. Түүний уналтын хүчийг хэдэн мянган атомын бөмбөгтэй зүйрлүүлж болох бөгөөд агаарт маш их хэмжээний тоосонцор дэгдэх болно” хэмээн Москвагийн Улсын их сургуулийн Одон орон судлалын лабораторийн эрхлэгч Михаил Прохоров ярьжээ. Хэрэв сансрын биет дэлхийн таталцлын хүчний тойрогт ороод ирвэл сүйрэл гарцаагүй ирэх юм.

Тиймээс эрдэмтэд үхлийн замыг зогсоох арга замыг эрэлхийлж эхлээд байгаа бөгөөд хамгийн оновчтой санаа нь одоогоор тойрог замыг өөрчлөх юм. Манай дэлхий хэдийд сүйрэх талаар алдартай зөнч нар хэлсэн байдаг. Гэхдээ тэр нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй билээ. Харин Олон улсын судлаачдын таамаглаж байгаа нь биелэх магадлалтай. 1998 онд Их Британийн одон орон судлаачид дэлхийг солир мөргөж сүйрнэ гэж таамаг дэвшүүлсэн. Энэ удаад ч ОХУ-ын эрдэмтэн солир мөргөнө гэж тооцоолсон нь оргүй зүйл биш бололтой. Хэрэв энэ таамаг үнэн бол 15 жилийн дараа манай гараг ертөнц сүйрэх юм байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.