2032 оны Зуны Олимпын наадам Австралийн Брисбен хотод болно

Twitter Print
2021 оны 07-р сар 22-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Олон Улсын Олимпын хороо 2032 оны Зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг Австралийн Брисбен хотод олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг Токио хотод болсон Олон Улсын Олимпын хорооны 138-р чуулга уулзалтын үеэр гаргасан байна. 2032 оны Зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Австралиас гадна ХБНГУ, Энэтхэг, Индонези, Испани, Катар зэрэг улс орнууд өрсөлджээ.

Австрали улсын хувьд 1956 оны Мельбурны Олимпын наадам болон 2000 оны Сиднейн Олимпын наадам гээд өмнө нь хоёр ч удаа Олимпын наадам зохион байгуулж байсан туршлагатай билээ. Э

нэ баасан гарагт коронавирусын цаг тахлын улмаас нэг жилээр хойшлоод байсан Токиогийн Зуны Олимпын наадам албан ёсоор нээлтээ хийх юм.

Токиогийн Олимпын наадмын дараа буюу 2024 оны Зуны Олимпын наадам Францын Парис хотод, 2028 оны Олимпын наадам АНУ-ын Лос Анжелес хотод тус тус зохион байгуулагдахаар сонгогдсон билээ.

Эх сурвалж: https://www.sport-interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.