Тарагаар амталсан тахиан махан шорлог

Twitter Print
2022 оны 01-р сар 03-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед бүх насны хүмүүс таргалалтай тэмцэж эхэлжээ. Фитнессийн багш, эмч нарын зөвлөж байгаагаар илүүдэл жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүс удаан шингэж өөх тос хуримтлуулдаг улаан махнаас илүүтэй эмчилгээ сувилгааны ач холбогдолтой хүний биед хурдан шингэдэг, уураг, эрдэс бодисын агуулагдах хэмжээ өндөр, хлострин өөх тос, илчлэгийн хэмжээ бага, шим тэжээл сайтай загас, тахианы цагаан махыг хэрэглэхийг зөвлөж байна.

Загас, тахианы цагаан мах яагаад танд хэрэгтэй вэ?

Загасны маханд “Омега-3” хэмээх тосны хүчил их хэмжээгээр агуулагддаг. Энэ хүчил нь зүрх судас, ясны эмгэг болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг судлаачид тогтоожээ. Хүн өдөрт 35 гр загасны мах тогтмол хэрэглэхэд зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 50 хувиар буурдаг болохыг нотолжээ. Иймээс л далайн гаралтай хүнс их хэмжээгээр хэрэглэдэг Японы хүн ам дундаж наслалтын үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохидог хэрэг.

Тахианы мах өөх тос багатай тул илүүдэл жин нэмэхгүй, жингээ тогтмол барьж уураг, эрдэс бодис төмөр, В-гийн төрлийн амин дэмээр баялагаараа малын махнаас давуу чанартай. Элэг, цөс, ходоод гэдэсний зарим үрэвслийн үед тахианы махны шөлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар зөвлөдөг юм. Тахианы махны шингээх чанар бусад төрлийн махнаас илүү. Хүний бие махбодод үхрийн мах 5 цаг, харин тахианы мах 2-3 цагт бүрэн боловсорч дуусдаг гэнэ.

Тэгвэл эрүүл мэндэд мах, махан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү сонголт, зөв зохистой хэрэглээ л эрүүл амьдрахад тус болно.

Энэ удаа та бүхэнд тахиан махан шорлогийг хэрхэн төвөггүй хийх талаар зөвлөе. Тахиан махан шорлогийг тарагаар амтлахад зөөлөн, тун ч сайхан амттай болдог. 

Орц:

-Тахиан мах - 500 гр

-Тараг - 1 аяга

-Сармис - 3 хумс

-Сонгино - 1 ш

-Ургамлын тос - 1 х/х

-Лимоны шүүс - 1 х/х

-Хар перец - 1 ц/х

-Паприка - 1 ц/х

-Тахиа амтлагч - 1 ц/х

-Ногоон, улаан, шар 3 өнгийн чинжүү 

Хийх арга: Тарагандаа ургамлын тос, лимоны шүүс, сонгино, сармис, давс, перец, паприкагаа хийж сайтар холиод дөрвөлжилж хэрчсэн тахиан махаа хийгээд 4-өөс дээш цаг амраана.

Амраасан тахиагаа шорлоод зуухаа 180 С-д бүтэн сэнстэй 10 минут шараад гаргаж ирэн 3 өнгийн чинжүү болон сонгино нэмж шорлоод дахин 10 минут шараад амтат шорлог бэлэн болно.

Goodmom

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.