Монголын таван тамирчин залуучуудын Олимпод өрсөлдөнө

Twitter Print
2014 оны 07-р сар 28-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон спортын наадам нь Олимпийн наадам билээ. 1896 онд гараагаа эхэлсэн Олимпийн наадам нь 1924 онд өвлийн наадам, 2010 онд залуучуудын зуны Олимпийг зохион байгуулсан. Энэ онд “Наньжин-2014” залуучуудын хоёрдугаар Олимп 2014 оны наймдугаар сарын 16-наас 28-ны хооронд манай урд хөршид болно. Залуучуудын хоёрдугаар наадамд 198 оны 3600 гаруй тамирчин өрсөлдөхөөр эрхээ авчээ. Манай улсаас жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг-д Ц.Хулан, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-д Б.Дөлгөөн, хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-д М.Анхцэцэг, буудлагын эмэгтэйчүүдийн хийн урт бууны төрөлд Н.Ангирмаа зэрэг таван тамирчин эх орноо төлөөлөн Олимпийн аваргын төлөө өрсөлдөнө.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.