“Насны хишиг”-ийн тэтгэмжид шинээр хамрагдах ахмадууд хүсэлтээ яаралтай гаргахыг санууллаа

Twitter Print
2020 оны 02-р сар 04-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон. Энэ жил “Насны хишиг”-ийн тэтгэмжид шинээр хамрагдах ахмадууд харьяа хороо дүүрэг, багийнхаа Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд маягтын дагуу өргөдлөө гаргаж өгөхийг сануулж байна.

Шинээр “Насны хишиг”ийн тэтгэмжид 1954 оны 7 дугаар сарын 11-нээс 1955 оны 02 дугаар сарын 26-ны хооронд төрсөн ахмадууд хамрагдах аж.  2020 оны цагаан сарын шинийн 3-ны өдөр нь 2 дугаар сарын 26-ны өдөр тохиож байгаа аж. Тиймээс ахмадуудыг материалаа яаравчлан харьяа дүүргийн хөдөлмөр, халамжийн мэргэжилтэндээ өгөхийг холбогдох байгууллагаас сануулж байна.

65-69 настай ахмад настанд 50 мянга

70-79 настай бол 80 мянга

80-89 настай бол 150 мянга,

90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог.

Ахмадууд өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авах юм байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.