Хүчингийн хэрэг давтан үйлдэгчдэд цахилгаан бугуйвч зүүж эхэлжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 28-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Бага насны хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн эсрэг хүчингийн хэрэг давтан үйлдэгчдэд Солонгос улс цахилгаан бугуйвч зүүлгэдэг байна. Энэхүү бугуйвч нь тэдгээр гэмт этгээдүүдийг хаана явааг минут, секунд бүрээр нь бүртгэн, хянаж байдаг аж. Тэгвэл дээрх хяналтын цахилгаан бугуйвчийг тус улс өнгөрсөн сараас эхлэн танхай, дээрэм, хулгайн гэмт хэрэг давтан үйлдэгчдэд зүүлгэхээр болсон байна.

Дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шоронд сууж, зохих ялаа эдэлж дууссаныхаа дараа гурваас арван жилийн хугацаанд цахилгаан бугуйвч зүүх гэнэ. Хууль батлагдсанаас хойш дээрх шийтгэлээр одоогийн байдлаар 11 гэмт хэрэгтэн шийтгүүлээд байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.