“Сод Монгол групп” ХХК Эрдэнэт үйлдвэрт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун шахжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 18-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

"Сахил хүртээд шал дордов" гэгчээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд очсон ч урагшгүй удирдлагуудын балгаар шахааны бизнес галзуурч байгааг амтай болгон ярьж байна.

Тус үйлдвэрээс зарласан томоохон тендерүүдийг Хятадын том компанийн нэрийг барьсан нөхдүүд авдаг болсон. Үүний цаана хилийн гаднах авлига байж магадгүй гэсэн хардлага үүсч АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан шалгалт ороод байгаа юм. "Urug.mn" сайтын сурвалжлах баг очиход ОНХА-ны дарга Гантулга нь "Та нарт тайлбар ярилцлага өгөхгүй, зүгээр гэрээ хийгээд мөнгө ав. Та нарт мөнгө хэрэгтэй биз дээ" гэсэн байх юм.

Үүгээр зогсохгүй "Сод Монгол групп" ХХК-ийн ШТС-ын эрхлэгч Д.Үүрийнтуяа гэгч Эрдэнэт үйлдвэрийн Санхүү хариуцсан захирал болжээ. Болоод зогсохгүй "Сод Монгол групп" ХХК-тайгаа 85,9 тэрбум төгрөгийн үнэтэй шатахуун шууд худалдан авах гэрээ хийжээ. Нэг литр шатахуунаа 2320 төгрөгөөр буюу ойролцоогоор зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү шахаж байна. Хэвлэлийнхэн очихоор мөнгө амладаг, гэрээ хийдэг Эрдэнэт үйлдвэр асар их мөнгөөр өөрсдийгөө өмөөрсөн, хамгаалсан мэдээ бэлтгүүлэн цацуулдаг байдлаа хэзээ болих юм бэ.

Х.Бадамсүрэн захирал Эрдэнэт үйлдвэрт үүрлэсэн шахааны бизнесээ зогсоож чадахгүй байна гэж үү. Оюун-Эрдэнэ сайд та одоо болтол Эрдэнэтийн 49 хувийг авах гэсэн ХХБ-ны явуулга гэсэн байдлаар муйхарлан зүтгэж шахаачин, авлигач нарыг хамгаалсаар байх уу.

Б.Жаргалсайхан 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.