
Германы аялагч бүсгүй Д.Беллманн өөрийн гэр бүлийн нандин зүйл болох чихмэл ногоон мэлхийгээ гээсэн байна. Тэрээр Австрийн нэгэн ууланд авиралт хийж байхдаа салхинд хийсгэн мэлхийгээ алджээ. Харин түүнийгээ олохын тулд 850 евро зарцуулсан аж. Олон хүн дайчилж эрэл хайгуул хийсний эцэст нэгэн хүн олж өгчээ. Бүтэн найман цаг зарцуулж чихмэл мэлхийг хайсан бөгөөд олсон хүнд нь шагнал болгож 850 евро өгсөн байна.
Энэнхүү чихмэл мэлхий нь Дорисын гэр бүлд 20 жил хадгалагдаж байгаа үнэтэй зүйл болохыг нь сэтгүүлч нар ярьсан юм. Чихмэл мэлхийг олж өгсөн залуу шагналын мөнгөний талыг нь Африкт хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн үйлсэд зориулж, талыг нь өөрөө авахаар болсон гэдгээ мөн хэлсэн байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505