Өөрийгөө сонсоход туслах 25 эшлэл

Twitter Print
2020 оны 10-р сар 25-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

1. Хэн нэгэн болж хувирах гэж хичээхээ боль. Учир нь чи энэ байгаагаараа л ертөнцийн төгс бүтээл. Тиймээс ч чи өөрийгөө одооныхоос нь сайжруулах боломжгүй. Харин үүнээс илүү сайн хувилбараа нээх, олж харах, ойлгох л боломжтой. – Osho

2. Аливааг харах өнцгөө өөрчил. Тэгвэл харагдаж байгаа зүйлс чинь ч дагаж өөрчлөгдөх болно. – Wayne W.Dyer

3. Зүрх сэтгэл чинь хаана байна, тэнд л чиний хайгаад буй эрдэнэс бий – Paulo Coelho

4. Чи өөрийнхөө сэтгэл дотроос тэр нэг “бүхнийг боломжтой мэтээр хардаг” хэсэгхэн газрыг олох хэрэгтэй. – Deepak Chopra

5. Чиний даалгавар бол хайрыг хайж олох биш шүү дээ. Харин өөрийнхөө дотор оршиж буй, хайранд хөндөлссөн бүх саад тотгоруудыг л хайж олох ёстой юм. – Rumi

6. Өөртөө таашаалтай байгаа зүйлсийг хийж, түүгээрээ сэтгэлээ дүүргэж чадаж л байвал бусад нь аяндаа болдог гэдгийг л би маш сайн мэдэж байна. – Oprah Winfrey

7. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөртөө тухайн цаг мөчид төрж байгаа мэдрэмжүүдтэй зөрчилдөлгүй, түүнийг яг байгаагаар нь хүлээж авахыг хэлнэ. Энэ ч бас одоо цагаараа орших нэг арга мөн. Нэгэнт оршиж байгаа юмтай зөрчилдвөл зовж шаналахын л нэмэр шүү дээ. ―Eckhart Tolle

8. Яг л өлмийгөөрөө газар дэлхийг үнсэж байгаа мэт алхаж гишгэ. ―Thích Nhất Hạnh

9. Бүх юмны хариулт чиний сэтгэлийн төв цэгт байгаа. Чи тэнд хэн гэдгээ мэднэ. Чи тэнд юу хүсдэгээ ч мэднэ. ―Lao Tzu

10. Чамд одоо байгаа бүхэн чинь л бүрэн хангалттай гэдгийг ойлгож чаддагсан бол чи үргэлж баян байх болно. - Tao Te Ching

11. Өөрийнхөө оюун санаан дотор хэнийг ч бохир хөлөөрөө туучихыг бүү зөвшөөр. ―Mahatma Gandhi

12. Бидний зүрх сэтгэлийн тэр өчүүхэн зай дотор түүнээс гадна орших ертөнцийн бүхий л зүйлс багтаж байдаг. Диваажин, дэлхий, гал, салхи, нар, сар, аянга цахилгаан, од мичид, байгаа болон байхгүй бүх зүйл тэнд л байгаа - Chandogya, Upanishad

13. Бясалгахад суралцана гэдэг бол чиний энэ яваа насандаа өөртөө өгч чадах хамгийн том бэлэг мөн. ―Sogyal Rinpoche

14. Аливаа зүйлийг байгаагаас нь өөрчлөх гэсэн оролдлогоос л зовлон шаналал үүсдэг. ―Allan Lokos

15. Бид өөрсдийгөө зөвхөн давалгаа гэдэгт итгэж явсаар, далай ч бас мөн гэдгээ мартаж орхидог. ―Jon J. Muth

16. Би үргэлж зөв газраа, зөв цагтаа, зөв зүйлээ хийж байна. ―Louise L. Hay

17. Чи ямар нэг зүйлийг хүсэх үед, бүхий л хорвоо ертөнц түүнийг чинь гүйцэлдүүлэх гэж хичээж эхэлдэг. - Paulo Coelho

18. Бүхий л зүйл хоёр удаа бүтээгддэг. Эхлээд оюун санаан дотор, дараа нь бодит байдал дотор.―Robin S. Sharma

19. Тогтуун байгаа оюун санааны өмнө ертөнц тэр чигээрээ хүчин мөхөсддөг.―Lao Tzu

20. Зөвхөн тархи, бодлоороо аливаа зүйлийн учрыг олох гэж хичээгээд хэрэггүй. Тархи чинь хэчнээн хязгаарлагдмал гээч? Тиймээс зөн совингоо ашигла. ―Madeleine L’Engle

21. Чи бол далайд орсон дусал биш. Чи бол дусал доторх бүхэл бүтэн далай юм. – Rumi

22. Юуг ч өөрчлөхийн тулд хийх ёстой хамгийн эхний алхам бол түүнийг хүлээж авах. Түүнийг хүлээж авсны дараа л тэр чамд өөрчлөгдөх хаалгаа нээх болно. —Will Garcia

23. Тогтуун усанд л аливаа зүйлийн тусгал сарниагүй, үнэнээрээ харагддаг. Тогтуун бодолд л хорвоо ертөнцийн тусгал сарниагүй, үнэнээрээ буудаг. —Hans Margolius

24. Хүмүүс зөвхөн өөрийнхөө “харахад бэлтгэгдсэн байсан” зүйлсээ л олж хардаг. – Ralph Waldo Emerson

25. Чиний хайж байгаа бүхэн чамайг ч бас эргүүлэн хайж байгаа. –Rumi

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.